Facebook “хэт тачаангуй” гэж үзэн, сонгины сурталчилгааг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

“Facebook” олон нийтийн сүлжээний алгоритм “хэт тачаангуй” гэж үзэн сонгины дүрс бүхий сурталчилгааг хоригложээ.

“CBS” сувгийн мэдээлснээр, хоригт өртсөн пост нь Канадын фермийн сонгины сурталчилгаа гэнэ. Энэ нь бүтээгдэхүүний төрөл, чанар болон сагсанд хийсэн хэд хэдэн сонгины гэрэл зураг байжээ.

Сурталчилгааг олон нийтийн сүлжээнд байрлуулснаас хойш хэдхэн минутын дараа “Facebook” хориглосон бөгөөд гэрэл зураг “хэт тачаангуй” тул хориглосон гэсэн мэдэгдэл эккаунт эзэмшигчид ирсэн байна. “Сонгиныг тачаангуй гэж тодорхойлохоор тийм амьд дүрслэл байсан байх нь” гэж тус Канадын компанийн менежер Жейсон Маклин ёжилжээ.

Хожим нь “Facebook” компани олон нийтийн сүлжээний автоматжуулсан алгоритм сонгиныг сексийн өгүүлэмжтэй контент гэж үзсэн гэж тайлбарласан байна. Хэдэн цагийн дараа тус сурталчилгааны хоригийг авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top