П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг уламжлал ёсоор шинэ жилийн өдрүүдэд олны хүртээл болно. Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягийн найруулгаар зургаа дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж буй “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавих юм.
ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлооч Р.Булган энэ удаа "Цөмөөхэй"-д уригдан тоглож байгаа сайхан мэдээг хүргэе. ХБНГУ-д төрсөн Р.Булган Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгээр анх балетын урлагийн хичээл заалгаж, Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн бүжгийн сургууль сургууль төгссөн юм.
Р.Булган тоглолтын эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 20-ны үзвэрт гоцлох ажээ.
“Цөмөөхэй”-д оролцох бяцхан бүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн есдүгээр сард болж, 300 гаруй хүүхэд оролцсоноос 195 нь тэнцэж, дүр бүтээх эрхтэй болсон юм.
"ЦӨМӨӨХЭЙ"-н тоглолтын хуваарь:
12 сарын 20, 13:00
12 сарын 20, 19:00
12 сарын 21, 17:00
12 сарын 27, 19:00
12 сарын 28, 12:00
12 сарын 28, 17:00
Сэтгэгдэл ( 0 )