АНУ-д Ази гаралтай зургаан эмэгтэйг буудан хороожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17


АНУ-ын Жоржиа мужид гурван спа салонд цуврал халдлага гарч, найман хүн амиа алдсанаас зургаан нь Ази гаралтай эмэгтэйчүүд байжээ.

Нийт гурван удаагийн халдлага үйлдсэн сэжигтэй этгээдийг баривчилжээ. Албан мэдээллээр, сэжигтэн 21 настай Роберт Аарон Лонгийг Атланта хотоос 240 км зайд олж, баривчилсан байна. Гэмт хэргийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.

Аймшигт хэрэг Атланта хотод гарсан байна. БНСУ-ын зүгээс хохирогчдын дөрөв нь Солонгос гаралтай хүмүүс байсныг баталжээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, АНУ-д сүүлийн хэдэн сард Ази гаралтай америкчуудын эсрэг үйлдэж буй гэмт хэргийн тоо нэмэгджээ. Тэднийг КОВИД-19 халдвар дэгдээсэн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байгаатай иймэрхүү үйлдэл хамаатай байж магадгүй аж. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази гаралтай америкчуудыг үзэн ядах, тэдний эсрэг хэрцгий гэмт хэрэг үйлдэж буйг буруутгасан юм.

Орон нутгийн эрх баригчид хохирогчид арьс өнгө, гарал үүслээсээ болж гэмт хэргийн золиос болсон гэж үзэх эрт байна гэж мэдэгдэж байна. Үүнтэй зэрэгцэн Нью Йоркийн цагдаагийн газар Ази гаралтай америкчуудын амьдардаг хотхонуудад нэмэлт эргүүл гаргах болжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.227) 2021 оны 03 сарын 18

Бид ч ази хүмүүс. Азиудыг устгаж байгаа новшийн америкуудыг талархаж байгаа 139.5.219.251 өөрөө америктаа очвол таарна

0  |  1
Мулгуу минь(66.181.184.220) 2021 оны 03 сарын 18

Чи байж ч болох байлаа

1  |  1
wow(139.5.219.251) 2021 оны 03 сарын 18

muu hujaanuudig saihan ustagajee

1  |  4
Top