Нидерландын номын сангууд Бельги, Нидерландын Санта өвөө болох Синтерклаасын “Хар Пит” нэртэй туслахын зураг бүхий хүүхдийн номоос татгалзаж байна.
Орон нутгийн “NL Times” хэвлэлд мэдээлснээр, нидерланд, фландричуудын домогт Санта өвөөгийн туслах Хар Пит нь Гэгээн Николасын өдөр айлуудын яндангаар орж, сайн хүүхдүүдэд бэлэг хүргэж өгдөг. Эхэндээ Гэгээн Николас нэг хар зарцтай байсан ба түүнийг яндан хөөлөгч эсвэл Гэгээн Николасын чөлөөлсөн боол байсан гэсэн домог яриа байдаг байна. Бэлэг хүргэхээс гадна Хар Пит хүүхдүүдийн сайн болон муу үйлдлийг бичсэн ном авч явдаг гэнэ.
Нидерланд дүрвэгсдийг хүлээн авах болсноор нийгмийн төлөөллүүд Хар Питийн талаар асуудал тавьж эхэлжээ. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж буйгаар, Хар Питийн дүр нь арьс өнгөний үзлийг агуулсан, колоничлолын соёлоос эхтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
naadah chin yandan huulugch yum chin har bhgyi yahav dee kk