Гацуурын мөчрөөр хүүхэд ороолгосон Санта Клаусыг шүүж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Германд дөрвөн настай хүүг гацуур модны мөчрөөр шавхуурдсан Санта Клаусыг шүүж байна.

Штральзунд хотын Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр Санта Клаусын хувцас өмссөн 62 настай хүнийг дөрвөн настай хүүхдэд хүч хэрэглэсэн хэрэгт буруутгаж байна. Хүү ээжийн хамтаар баярын арга хэмжээнд оролцож байжээ. Хүү Санта Клаусыг “тэнэг” хэмээн дуудаж, хэлээ гаргаснаар хэрэг явдал үүсжээ. Үүний хариуд Санта Клаус хүүгийн бие, нүүрийг мөчрөөр шавхуурдсан байна.

Харин буруутгагдаж буй "Санта" хүүхдийн хонгон дээр хөнгөн алгадсан гэжээ. Эл явдлаас хойш тэр баярын арга хэмжээнд Санта Клаусын дүрээр оролцохоо больсон бөгөөд үйл явдал ингэж эргэсэнд цочирдож буйгаа сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Хэрэв эрэгтэйг буруутай гэж үзвэл түүнд тав хүртэл жилээр хорих ял эсвэл их хэмжээний торгууль ногдуулж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu