Энэтхэгийн уран барималч, зураач Сударсан Паттнаик элс болон улаан лоолиор Санта Клаусын асар том баримал хийжээ. Тэрбээр 2012 онд элсээр хамгийн өндөр цайз хийж, Гиннесийн номд орж байжээ.
Энэтхэг Санта Клаус 8.2 м өндөр, 18.2 м өргөн гэнэ. Сантагийн баримлыг бүтээхэд Паттнаикийн 15 шавь гар бие оролцсон байна. Дэлхий дээрх хамгийн том Санта Клаусыг Энэтхэгийн Гопалпур наран шарлагын газар бүтээжээ. Баримал 1.5 тонн жинтэй гэж уран барималч жиргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )