TIME: 2010 оноос хойш гарсан хамгийн шилдэг АРВАН кино

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

"Time"-ийн онцолсон 10 шилдэг киног танилцуулж байна. 


 

2010: Somewhere 

 

 

Найруулагч: Софиа Коппола 

Кино компани: Focus Features/Everett Collection

Найруулагчийнхаа замналд тоотой хэдхэн бүтээл туурвисан ч олонд "Найруулагч" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй бол яах аргагүй Софиа Коппола. Түүний "Lost in Translation" ихээхэн алдартай ч Somewhere мелодрам төрлийн бүтээлийг 2010 оны шилдэг кино хэмээн онцолжээ. 


 

2011: Cave of Forgotten Dreams 

 

 

Найруулагч: Вернер Герцог

Кино компани: IFC Films/Everett Collection

Дахиад л Герман найруулагч. "Мартагдсан мөрөөдлийн агуй" найруулагч Вернер Герцогийг "weirdo" хэмээн дүгнэхэд хүргэжээ. Учрыг нь үзээд мэдээрэй. Зүүд үү, бодит амьдрал уу, эсвэл бүр мөрөөдөл үү...


 

2011: Melancholia 

 

 

Найруулагч: Ларс Фон Терьер

Кино компани: Mary Evans Picture Library

Сэтгэл гутралтайгаа он удаан жил тэмцэж буй Данийн найруулагч Ларс Фон Терьерийн хамгийн алдартай бүтээл бол "Melancholia" юм. Эгч, дүү хоёрын харилцааг дэлхийн сүйрэл ирэхэд хэрхэн хурцдаж буйг тус бүтээлээс үзээрэй. 


 

 

2013: Before Midnight 

 

 

Найруулагч: Ричард Линклатер

Кино компани: Sony Pictures/Everett Collection

1995 онд анхны ангиа гаргаж байсан "Before" трилогийн хамгийн сүүлийн анги Before Midnight 2013 онд үзэгчдийн хүртээл болж, тус киноны шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийн нэг мөр амраасан билээ. "Before" трилоги бүх цагийн үеийн үзэгчдийн сэтгэлд нийцнэ гэдэг итгэдэг. Тэдний ялгуусан хайрын түүхийг ч мөн "Time" марталгүй онцолжээ. Санал нэгдэж байна. 


 

2014: Phoenix 

 

 

Найруулагч: Кристиан Петцольд

Кино компани: Schramm Film Koerner Weber/Wdr/Arte/Tempus/Kobal

Германы найруулагч Кристиан Петцольд хүний цогц шинж чанарын тухай өөрийн киногоор илэрхийлсэн гэдэг. Тус бүтээлд олон үг хэрэггүй. Герман кино ямар байдаг билээ, яг тэр бүхнийг Phoenix  танд өгөх болно. 


 

2014: John Wick 

 

 

Найруулагч: Ч.Стахельски, Дэвид Лэйтч 

Кино компани: Summit Entertainment

John Wick киног хийгээд жүжигчин Кэану Рийвзийг мэдэхгүй хүн цөөхөн биз. 2014 онд гарсан анги тус жилийнхээ шилдэг бүтээл байсан хэмээн дэлхий онцолжээ. 


 

2014: Selma 

 

 

Найруулагч: Ава ДуВернай

Кино компани: Paramount/Everett Collection

Түүхэн драмууд дундаа "Selma" ихээхэн алдартай. Африк гаралтай Америкчуудын нийгэмд эзлэх байр суурь, ил далд гадуурхалт зэргээс гадна улс төрийн олон өнгийг хөндөж хийсэн бүтээл юм. Найруулагч тус киногоо 1963 онд Америк сүмд болсон бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. 


 

2016: Moonlight 

 

Найруулагч: Барри Женкинс

Кино компани: Everett Collection

"Сарны гэрэл" бол миний үзэж байсан хамгийн яруу бүтээлүүдийн нэг юм. Үзэгчдийн хүртээл болсон жилээ Оскарын наадмын шилдэг киногоор шалгарч байсан санагдаж байна. Тус кинонд туслах дүрийг бүтээсэн Махершала Али ч тун чадварлаг жүжигчин гэдгээ киногоороо батлаад өгсөн. Яах аргагүй 2016 хамгийн шилдэг бүтээлийн нэг билээ. 


 

2017: The Lost City of Z 

 

 

Найруулагч: Жеймс Грэй

Кино компани: Everett Collection

1925 онд Амазоны ширэнгэд ойд болсон явдлын ул мөрөөр фантази, үлгэр домог мэт үйл явдлыг дэлгэх тус бүтээл 2017 онд ч бас "Time"-ийн шилдэг 10 киноны жагсаалтад орж байсан. Найруулагч Жеймс Грэй тус киноныхоо зохиолыг бичжээ. 


 

2018: Roma 

 

 

Найруулагч: Альфонсо Куарон 

Кино компани: Netflix

2018 оны Венецийн кино наадмын “Алтан арслан”-г хүртсэн найруулагч Альфонсо Куароны “Рома” кино өнгөрсөн жилийн 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын нийт 10 төрөлд нэр дэвшсэн. 1970-аад оны Мексикийн амьдралыг хар цагаанаар дүрсэлсэн "Roma" өнгөрсөн жилийн хамгийн шилдэг кинонуудын нэг юм. Тус бүтээл Оскарын наадмаас "Шилдэг гадаад хэл дээрх кино", "Шилдэг зураглаач" номинацид ялалт байгуулж. Найруулагч Альфонсо Куарон "Шилдэг найруулагч" шагналыг хүртсэн юм. .

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top