Хуучин ЗХУ-ын алдарт хүүхэлдэйн кино болох “Чамайг даа” 50 жилийн ойгоороо дахин төрөх нь.
"Союзмультфильм" кино студийн тэргүүн Юлиана Слащева Санкт Петербургийн олон улсын соёлын форумын үеэр энэ талаар мэдэгджээ. 2020 оны зун гэхэд шинэ 26 анги бэлэн болно.
“Чамайг даа” 1969 онд анх дэлгэцэд гарсан. Зөвлөлтийн хүмүүс энэ киног хүүхэд, томчуудгүй тэсэн ядан хүлээдэг байлаа. 2014 онд ОХУ-ын олон нийтийн судалгааны “Общественное мнение” сангаас “Хамгийн дуртай хүүхэлдэйн кино” санал асуулга явуулахад “Чамайг даа” 20 хувийн саналаар тэргүүлсэн. Хоёрдугаар байрт 7 хувийн саналаар “Маша, Миша хоёр”, гуравдугаар байрт “Простоквашиноос ирсэн гурав” 5 хувийн саналаар орж байв.
Гэхдээ “Чамайг даа” кинонд дуртай хүмүүс шинэ ангийг тэсэн ядан хүлээх биш, харин сэтгэл түгшин хүлээж байгаа гэнэ. Учир нь ОХУ-д алдартай хүүхэлдэйн киноны үргэлжлэлийг шинээр хийгээд амжилт олж байсан түүхгүй.
Сэтгэгдэл ( 0 )