Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр төр, нийгэмдээ онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг билээ.
Тэгвэл энэ жилийн "Чингис хаан" одон хүртэгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр зарлах аж. Тэрбээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр /2019.11.18/ 11.00 цагт "Чингис хаан" одон хүртэгчийн нэрийг зарлах юм. Одоогоор хэн гэдэг эрхэм тус одонг хүртэх нь тодорхойгүй, нууц байна. Энэхүү нэр хүндтэй одонг 2015 оноос эхэлж олгосон байдаг. Харин өнгөрсөн жил болон 2007, 2008 онд "Чингис хаан" одонг хэн нэгэнд олгоогүй байдаг.
"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БАЙСАН ЭРХМҮҮДИЙН НЭРС
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гончигдорж байтугай Очирбат ч юу билээ дээ, улсыг маань 40 гаруй жил удирдсан Ю:Цэдэнбалыг хүн биш болгосон монгол хүний мөсгүй Оочкоод хүртэл өгсөн байдаг нь юутай гунигтай билээ\n