“Black box” театр ФИЛОСОФИЙН зургаан жүжиг тавина

Б.Цог | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулах гэж байна. Үүнд, Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичид багтжээ.

Төслийн эхлэл болгож:

  • Арваннэгдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 20:00 цагаас Фридрих Ницще “Заратустра”,
  • Арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 20:00 цагаас Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус тавина.

“Өнөөгийн энэ нийгэмд хүний оюун санаанд дохио өгье, тэр дохиог авч цаашид өөрсдөө бодох байх гэж үзэн зургаан жүжиг хийхээр төлөвлөлөө. Философичдийн нэрийг сонсохоор хүмүүс их сүрддэг. Гэвч философи бол амьдралын энгийн зүйл. Бидэнд хамгийн ойр, нэн даруй мэдэх ёстой философичдийн нэг бол аргагүй Ницще, Жан Поль Сартр нар юм. Тэдний “Заратустра”, “Тамын хаалга” жүжгүүдийг сонгон авсан нь ч учиртай" гэж “Black box” театрын эзэн, креатив найруулагч С.Мягмар онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu