ОХУ-ын “Ленфильм” студи Халхын голын дайны тухай баримтат киноны төсөл эхлүүлснээ зарлалаа. Киног найруулагч Андрей Егоров, оператор Максим Шварцкопф, жүжигчин Владимир Ярош нар бүтээж байна.
"Ленфильм”-ийн Ерөнхий захирал Эдуард Пичугин “Манай төсөл энэ дайны тухай маш ховор баримт материалд тулгуурлан хийгдэж байгаа. Оросын түүхийн нийгэмлэг, ОХУ дахь Монголын Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор зураг, бичлэгийг бидэнд өгсөн. Энэ сарын 26-нд монгол жүжигчид ирж, Халхын голын дайнд оролцсон монгол дайчдын өдрийн тэмдэглэлийг уншина. Зураг авалт, монтаж 12 дугаар сарын 20 гэхэд дуусна. Энэ баримтат кинонд орсон түүхэн баримт бичгүүд удахгүй бидний хийх “Халын голын дайн” уран сайхны кинонд тус болох учиртай” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )