Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд болох шилдэг 27 оюутан өнөөдөр /2019.11.25/ Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс тэтгэлгээ гардаж авлаа. Ерөнхий сайд энэ жил их, дээд сургуулийн 1-6 дугаар дамжааны боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буй оюутнуудыг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлгийг гардуулсан юм.
Тэтгэлэг хүртсэн оюутнууд шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад амжилттай оролцсон, олон нийтийг хамарсан эерэг хандлага бий болгох зорилготой томоохон аян зохион байгуулсан, хүнд өвчтэй иргэдэд эмчилгээний зардал олох хандив хуримтлуулах ажлыг амжилттай явуулсан зэрэг хичээл сурлага, нийгмийн идэвхтэй ажил өрнүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )