Сүүлийн үед БНХАУ-ын зах зээлд хүүхдийнхээ ДНХ-г шинжлүүлж, ирээдүйнх нь талаар тодорхойлох үйлчилгээ эрэлттэй бизнесийн нэг болоод байна.
“Gene Doctrors” нэртэй эмнэл зүйн шинэ салбар бий болж буй бөгөөд ДНХ-н бүтцийг нь тодорхойлон чухам ямар авьяас нь түлхүү хөгжсөн талаар мэдээлэл олгодог үйлчилгээ юм.
Энэ үйлчилгээг одоогоос хагас сарын өмнө Крис Жунг гэх Хонконгийн иргэн авч хүүхдийнхээ хөгжим болон спортод авьяастай гэдгийг тодорхойлуулжээ. БНХАУ даяар энэ үйлчилгээний эрэлт хоёр жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн байна. Өдгөө энэ бизнесийн зах зээлд 41 сая ам.доллар эргэлдэж байгаа бол 2025 он гэхэд энэ тоо гурав дахин нэмэгдэх судалгаа бий.
Яг одоогийн байдлаар зөвхөн хятадын зах зээлд л гэхэд 40 гаруй сая хэрэглэгч байгаа, харин 2022 он гэхэд 60 сая болно гэж зах зээлийн шинжээчид таамаглаж байна. ДНХ-г ингэж тодорхойлох нь хэтэрхий муйхар арга гэж үзэж байгаа ч ихэнх эцэг, эхчүүд энэ үйлчилгээгээр хүүхдийнхээ сонирхлыг тодорхойлж, сонирхлынх нь дагуу хөгжүүлэх ёстой гэж үздэг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37