Азийн хууль сахиулагч эмэгтэйчүүдээс Д.Оюун шилдэг алба хаагчаар шалгарлаа

2019 оны 11 сарын 25

Филиппин Улсын нийслэл Манила хотод 2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Азийн бүс нутгийн хууль сахиулагч эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал”-д Монгол Улсыг төлөөлж цагдаагийн байгууллагаас 10 эмэгтэй хаагч оролцлоо.

Тус хуралд НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюуны “Хүүхдийн бүртгэл, хяналтын систем”-ийн илтгэл нь нийт 10 орны 200 алба хаагчаас “Хууль сахиулах үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхийн төлөө шинэлэг ажил санаачилсан шилдэг эмэгтэй алба хаагч”-аар шалгарч, сертификат, хүндэт тэмдгээр шагнагджээ.

Энэхүү урлаас шилдэг эмэгтэй алба хаагч шагналыг хоёр эмэгтэй алба хаагчид олгосон бөгөөд Тайланд Улсын цагдаагийн байгууллагын нэг алба хаагч “Хэрэг бүртгэгч эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулан шинэлэг ажлуудыг зохион байгуулж, тус шагналыг хүртсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top