Өмнөд Солонгосын шүүх өнөөдөр /2019.11.29/ к-поп хөгжимчин Жун Жүн Ёнд эмэгтэй хүн хүчирхийлж, энэ хэргийг буулгасан дүрс бичлэгийг тараасан хэргээр зургаан жилийн хорих ял оноожээ.
30 настай Жун Жүн Ёныг энэ оны гуравдугаар сард баривчилсан байна. Мөн “FT Island” хамтлагийн гишүүн асан Чой Жон Хүнд хүчингийн хэргээр таван жилийн хорих ял оноожээ. Эдгээр уран бүтээлчид мөн бэлгийн хүчирхийллийн эсрэг хүмүүжлийн 80 цагийн сургалтад хамрагдах гэнэ.
Тэд хоёул секс хийж буй дүрс бичлэг солилцдог групп чатын гишүүд байсан бөгөөд тэрхүү нууц групп чатын гишүүд эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийг хангах хэрэгсэл мэтээр хандаж, ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгийг Сөүл хотын дүүргийн төв шүүхийн ялын тогтоолд онцолжээ.
Жун Жүн Ён дүрс бичлэгүүдийг бусдад тараасан хэргээ хүлээн зөвшөөрсөн ч бэлгийн харьцаанд харилцан тохиролцсоны үндсэн дээр орсон хэмээн мэдүүлсэн аж. Харин Чой бусдыг хүчирхийлснээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тухайн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсноо санахгүй байна гэж мэдүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37