Сын Ригийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой баримтуудыг JTBC дэлгэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13

Алдарт "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Ри өнгөрсөн пүрэв гарагт шоронгоос суллагдсан. Түүнийг шоронгоос суллагдсантай зэрэгцэн орон нутгийн кабелийн телевиз болох JTBC бэлгийн мөлжлөгтэй холбоотой шүүхийн баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэлээ. 

JTBC-ийн мэдээлснээр Сын Ри буюу И Сын Хён нь 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны нэгдүгээр сарын хооронд нийт 29 удаагийн үйлдлээр 43 сая вонын үнэ бүхий секс үйлчилгээ зохион байгуулсан байна. 

Тэрээр Японы хөрөнгө оруулагчидтай уулзах нэрийдлээр секс үйлчилгээ зохион байгуулдаг байжээ. Японоос ирсэн үйлчлүүлэгчдээ нисэх онгоцны буудлаас тосож, Сөүл дэх зочид буудалд хүргэх замдаа машинд нь биеэ үнэлэгчид суулган, машинд болон буудлынх нь өрөөнд секс үйлчилгээ үзүүлүүлдэг байсан гэнэ. 

Сын Риг секс үйлчилгээ зохион байгуулдаг байснаас гадна шөнийн цэнгээний газраасаа мөнгө завшдаг байсан болохыг тогтоожээ. Мөн 1.7 сая ам.доллараар хууль бус мөрийтэй тоглоом тоглосон болох нь тогтоогдсон бөгөөд 2016 онд хэд хэдэн эмэгтэйг нүцгэн зургаа авахуулахыг албадаж байжээ. Эдгээр зургуудаа какао аппликейшн дэх групп чатндаа хуваалцсан болох нь мөн тогтоогдсон байна. 

Олон нийт түүнд 1.6 жилийн хорих ял оноосныг өнөөг хүртэл эсэргүүцсээр буй. Товлосон ёсоор хоёрдугаар сарын 11-ний өдөр суллагдах байсан Сын Ри хугацаанаасаа хоёр өдрийн өмнө суллагдсан. Үүнд эгдүүцэж буй олон нийт эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа бөгөөд дахин уг төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх баталгаа үгүй хэмээн үзэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gal(66.181.183.57) 2023 оны 02 сарын 16

iim od idol gj yu bdgiin. Zochid buudal bariad tatwaraa tuluud bie unelegch naraa tsugluulaad zuuchlagch hiigd yawbal taarna.

0  |  0
А(202.55.188.34) 2023 оны 02 сарын 15

Энэ залуу намайг гоё эзэмдсэншдээ гоё том юутай ёооё

1  |  0
...(203.91.115.50) 2023 оны 02 сарын 16

2 tal zovshoorc bj l tm ymnud garna bzde olni tanil blxr n xmg buruga Seungriru cixed oorsdo tsever uldx gsn yn**nud ym bzde...

1  |  0
4ever VIP(103.140.11.154) 2023 оны 02 сарын 16

Tgd munguurn negnt biyee unelceed odoo teriign delgej yaahi mungiig ni awcaa bizdeee?? Yrn idol bhra belgiim haritsaand orku gj bdd bgmu haashein solongoscuud soliorcijjee

5  |  4
Top