Сын Ри шоронгоос суллагдах болсонд олон нийт БУХИМДАВ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

2021 оны наймдугаар сард анхан шатны шүүхээс "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Рид 3 жилийн хорих ял оноосон.

2022 оны нэгдүгээр сард давж заалдах шатны шүүх түүнийг дахин 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч  хийсэн хэргээ хүлээн, уучлалт гуйсан учраас ялын хэмжээг 1.6 жил болгон бууруулсан билээ.

Тэрээр хоёрдугаар сарын 11-ний өдөр суллагдана. Энэхүү мэдээ цацагдаж эхэлмэгц хорих ялыг бууруулах үед эсэргүүцэж байсан интернэт хэрэглэгчид дахин уур бухимдлаа илэрхийлж эхэлжээ. 

Үүний зэрэгцээ Сын Ри шоронгоос суллагдсаныхаа дараа юу хийх бол гэдэг асуулт олон хүний сонирхлыг татаад байна. Ихэнх хүмүүс түүнийг Юүтүб хуудаснаа буцаж ирнэ хэмээн таамаглаж байгаа аж. Юүтүбэд буцаж ирсэн тохиололд түүнийг бойкот хийнэ гэдгээ илэрхийлсэн интернэт хэрэглэгчид түүнийг суллагдах өдөр дөхөх тусам дахин гэмт хэрэг үйлдэх вий хэмээх айдаст автаж буйгаа мөн илэрхийлжээ. 

Сын Риг биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхэд зуучлах, мөрийтэй тоглоом тоглох, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих, гадаад вальютын хууль зөрчсөн зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан билээ.

 

ХЭРГИЙН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ УНШИХ ХОЛБООС: Дэлхийг шуугиулсан К-ПОПЫН сүүдэртэй тал

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.138.209) 2023 оны 02 сарын 09

Энэ ёстоы аймшигтай муухай даварсан залуу маш муухай хэрэг хмйсэнийг Золвоо тз - ээс үзэж ойлгосон.\nМонголд ийм даьарсан залуус олширох вий бурхан минь

0  |  0
Ss(174.192.199.134) 2023 оны 02 сарын 07

Gadaadad Korea arab humuus ih duraaraa davarcan ulsuud bdag shuu.medeej mglchuud nemegdene

0  |  0
Top