Дэлхийг шуугиулсан К-ПОПЫН сүүдэртэй тал

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Өмнөд Солонгосын поп дуу хөгжим, телевизийн олон ангит кино, уран сайхны кино Ази төдийгүй, дэлхий даяар алдартай. Гэвч сүүлийн жилүүдэд К-попын эрэгтэй одууд бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт холбогдох нь ихсэх болжээ.

К-попын ихэнх одууд өсвөр насандаа буюу сургуулийн сурагч байхдаа л энэ урлагт хөл тавьж хамтдаа амьдарч, анх тайзан дээр гардаг. Энэ салбарт амиа хорлох тохиолдол ч багагүй гардаг.

2006 онд анх тайзан дээр гарч ирж байсан Big Bang хамтлаг өдгөө хамгийн амжилттай яваа хамтлагуудын нэг болж, Ази төдийгүй, дэлхий даяар нэр нь түгсэн. 2016 онд “Forbes” сэтгүүл тус хамтлагийн татварын өмнөх орлого нь 44 сая ам.долларт хүрсэн тухай мэдээлж байв.

Хэдэн долоо хоног олныг шуугиулсан К-попын далд ертөнцийг тойрсон дуулиан өнгөрсөн долоо хоногт дээд цэгтээ хүрсэн. Big Bang хамтлагийн гишүүн, 28 настай Сынри болон рок хамтлагийн дуучин, радио нэвтрүүлгийн хөтлөгч 30 настай Жун Жүн Ён нар хоёулаа шоу бизнесээс гарч буйгаа зарлав. Үүний шалтгаан нь бизнесийн хөрөнгө оруулагчиддаа биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг, бэлгийн харилцаанд орж буй бичлэг, гэрэл зургийг хоорондоо солилцдог нууц групп чаттай байсан нь баримтаар илэрч, олон нийтийн дургүйцэл, эгдүүцлийг хүргэсэн хэрэг байв. Эл хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд тэд хоёулаа ял, шийтгэл авах нь тодорхой болоод байна.

 Энэхүү шуугианы гол эзэн болсон Сынри шоу бизнест карьераа хэрхэн эхэлж байсан бэ? Тэрбээр зүгээр нэг К-поп хамтлагийн гишүүн бус, харин Өмнөд Солонгосын поп урлагийг дэлхий дахинд танилцуулсан, К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг юм. Тэрбээр мөн тус хамтлагаас шүүхэд дуудагдсан анхны гишүүн нь. Big Bang хамтлагийн амжилтын оргил үед буюу 2012 онд Японы нэгэн мэдээллийн сайтад Сынри нэгэн Японы эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орж байхдаа, хоолойг нь боосон хэргийн талаар мэдээлсэн. Энэ хэргээс болж Сынри хэсэг хугацаанд хамтлагаасаа чөлөө авч, бие даасан уран бүтээл хийж эхэлжээ. Өмнөд Солонгост бие даасан уран бүтээл нь амжилт олохын хэрээр тэрбээр хувийн бизнесээ эхлүүлж, бүжиг, хөгжмийн академи, дуу бичлэгийн студи, рамёны сүлжээ ресторан, Хятадад “Monkey Museum”, Сөүлд “Burning Sun” шөнийн клубуудын нээжээ.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Сынригийн компани KakaoTalk мессеж аппликейшний тусламжтайгаар биеэ үнэлэгчдийг элсүүлж, тэднийг шинэ хөрөнгө оруулагчдад санал болгодог байжээ. Сынри мөн нууц групп чаттай байсан бөгөөд үүгээрээ дамжуулан бэлгийн харилцаанд орж буй эмэгтэйчүүд бичлэг, гэрэл зургийг солилцдог байсан. Энэ чатаас Сынри найз Жун Жүн Ёны нэр анх гарч ирсэн.

Big Bang хамтлагийн бусад дөрвөн гишүүд цэргийн алба хааж байгаа тул тус хамтлаг одоогоор түр завсарлаад байгаа. Сынри энэ сарын 25-нд цэргийн албанд мордох ёстой байв.  Хэргээс үүдэн Big Bang хамтлагийн “YG Entertainment” агентлагийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар унаж, нэгдүгээр сараас хойш тус агентлаг 180 тэрбум воны алдагдал хүлээсэн байна.  Энэ хэрэгт холбогдоод буй Жун Жүн Ён мөн хамтрагчдынхаа зөвшөөрөлгүй нууц бичлэг хийж, нууц групп чатаар шэйр хийдэг байснаа хүлээн зөвшөөрсөн.

Үүнтэй зэрэгцэн сургалтын хатуу дэглэм, залуу оддын амьдралыг бүрэн хянадаг гэх менежерүүд урлаг судлаачдын шүүмжлэлд өртөөд байна. Олныг дагуулсан дуу, хөгжимд хэт анхаарлаа хандуулсан нь ёс зүйн боловсролын үнээр олджээ гэж тэд үзээд хэрэв залуу оддын боловсрол, стресс менежмент зэрэгт хангалттай анхаарал хандуулахгүй бол “амьд бөмбөг” бэлдсэнээр дуусах болно гэжээ.

Энэ хэрэгтэй холбоотой шинэ нотлох баримтууд сүүлийн өдрүүдэд шил шилээ даган гарч ирсээр. Big Bang хамтлагийн Сынри, Highlight хамтлагийн дуучин Жун Жүн Ёны групп чатын мэдээллийг Авилгатай тэмцэх, иргэдийн эрхийн комисст мэдээлсэн өмгөөлөгч Бан Жун Хюн бэлгийн харилцааны хууль бус бичлэг хийж, тарааж байсан хэрэгтэй холбоотой бусад K-поп оддын талаар мэдээлэл хийв.

Бан Жун Хюны ярьснаар, эдгээр нь бичлэгүүдийн шэйрлэж, хохирогчдод эд материал мэт хандан, “амтат ресторан” шэх мэтээр элдэв хоч зүүдэг байсан гэнэ.
 

Үүнээс гадна бичлэг хийж байхдаа хохирогчдод хар тамхи хэрэглүүлэн, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх ойлголт төрүүлэхээр мессежүүд байгаа гэж Бан Жун Хюн мэдэгджээ.

Мөн Донга Ильбо сонин К-поп од Сынритэй холбоотой шинэ баримтуудыг дэлгэв. Мэдээллээс үзвэл Сынригийн групп чат найман гишүүнтэй байсан гэнэ. Тэд бүгд Сынритэй нас ойролцоо бөгөөд Сөүлийн алдарт Ганнам дүүрэгт Сынрийгийн нээсэн баранд хөрөнгө оруулсан гэнэ. Групп чатын найман гишүүд хууль бус бичлэг шэйрлэдэг байсан бөгөөд тэдний нэг марихуаны хэрэгт холбогдсоны дараа тэдний харилцаа бүдгэрсэн байна. Тус хэрэг олон нийтэд ил болсны дараа түүнийг групп чатаас хассан гэнэ. Эдгээр найман гишүүдийн тоонд Сынри, Жун Жүн Ён, Чой Жон Хүн /FTISLAND/, Юү Ин Сук /Yuri холдингийн гүйцэтгэх захирал асан/ орсон байна.

Сынри, бизнес түнш Пактай бичиж байсан мессежийг илрүүлж, нэмэлт татвараас зайлсхийх үүднээс Сынри, Жун Жүн Ён болон Чой Жон Хүн нарын эзэмшдэг барыг бизнесийн өөр төрлөөр бүртгүүлэх талаар ярилцаж байсан нь ил болжээ. Рестораны ангилаллаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, насанд хүрэгчдэд зориулсан цэнгээний газруудын 13 хувийн татварыг төлдөггүй байна. Үүнээс гадна, 2014 оноос эхлэн Сынри бие үнэлэгчдийг зуучилдаг байсан нь түүний мессежээс мөн илэрчээ. “Sisa” сэтгүүлийн олж авсан мэдээллээс үзвэл, Сынри бизнесийн түншүүддээ охидуудын үнэ болон гэрэл зургийг нь хүртэл явуулдаг байсан байна. Сынри гүйцэтгэх захирлаасаа “ямар төрлийн охиудад дуртай” гэж асуухад захирал нь “цагаан арьстай охид нэг талаар ариун, нөгөө талаар тачаангуй байдаг” гээд охидын өндөр нь 160 см орчим, туранхай байх ёстой гэж хариулж байжээ.
 

Эл шуугианы хоёр дахь “баатар” Жун Жүн Ён нууцаар бичлэг хийж, групп чатдаа шэйрлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн. 2015-2016 оны хооронд өөрийнхөө бэлгийн харилцааг харуулсан бичлэг хийж, хамтрагчийнхаа зөвшөөрөлгүй групп чатаар дамжуулан найзууддаа явуулдаг байсан гэнэ. 2016 онд түүний хуучин найз бүсгүй нь энэ талаар шүүхэд хандаж байсан ч удалгүй нэхэмжлэлээ татаж авсан байдаг аж. Жун Жүн Ёны зүгээс найз бүсгүй нь бичлэг хийхийг зөвшөөрсөн гэж мэдэгдэж байв. Өмгөөлөгч О Сү Жинийн ярьснаар, хохирогчдын эрхийг зөрчиж, нууц камераар бичлэг хийн, түгээсэн хэрэгт Жун Жүн Ён долоон жилийн хорих ял авч болзошгүй. Биеэ үнэлэгчидтэй холбоотой  хэрэг үүн дээр нэмэгдвэл хагас жилийн ял нэмж оногдох гэнэ. Тус улсын бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулинд зааснаар, дээд тал нь 7.5 жилийн ял оноох бөгөөд таван жилийг нь шоронд биеэр эдлэх ялтай аж. Групп чатын бусад гишүүдийн хувьд, хууль бус бичлэг үзсэнийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэх нь хүндрэлтэй гэнэ. Нууц бичлэг хийж, бусдад тараасан бол таван жилийн хорих ял авч, 30 сая орчим воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг гэж өмнөөлөгч О Сү Жин тодруулаад хууль шинэчлэгдэхээс өмнө шүүхийн шийдвэр гарвал тэрбээр таваас дээшгүй жилийн хорих ял авч, 10 саяас дээш хэмжээний торгууль төлнө гэжээ.  

Энэ бүх хэргийг илрүүлэхэд Сынригийн эзэмшдэг Burning Sun шөнийн клубт энэ оны нэгдүгээр сард болсон хэрэг явдал гол сэжүүр болсон билээ. Тус клубт нэгэн эмэгтэйг хүчирхийлүүлэхээс хамгаалсан үйлчлүүлэгчийг клубын хамгаалагч нар зодож буй хяналтын камерын бичлэгийг MBC суваг олж илрүүлсэн байна. Мөн бичлэгт нэгэн эмэгтэйг клубын коридороор чирч буй дүрс бичигдсэн байна.

Тухайн үед Сынри клуб дээр байгаагүй гэнэ. Хоёрдугаар сард Сөүлийн цагдаагийнхан тус клубт шалгалт хийж, хяналтын камерын олон тооны бичлэг хураан авч, клубыг хаасан байна. Тэр сардаа SBS funE суваг Сынригийн гадаадын хөрөнгө оруулагчдад секс үйлчилгээ үзүүлэх талаар бичиж байсан мессежийг олон нийтэд дэлгэснээр дээрх шуугиан хүчээ авсан.

“Burning Sun” шөнийн клубыг хээл хахууль, үйлчлүүлэгчдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн, биеэ үнэлэгчдийг ажиллуулсан, хүчин, хар тамхины наймаа, хэрэглээтэй холбоотой хэргээр цагдаагийнхан шалгаж байгаа. Олон тооны эмэгтэй эл клубт бэлгийн хүчирхийлэлд өртөж, хар тамхи татуулж байсан талаар гомдол гарсан байна. Тус клубтэй холбоотой шинэ шинэ баримтууд Өмнөд Солонгосын хэвлэлд өдөр тутам нэмэгдэж гарсаар байна.
 

Маш олон солонгос эмэгтэйчүүдийн уур хилэнг асаасан энэхүү шуугиант асуудал К-поп урлагаас хальсныг илтгэж байна. Эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдэд хандах хандлага. Интертэйнмент салбар уг асуудлын нэгээхэн хэсэг. Солонгос дахь интертейнмент салбар эрчүүдийн клуб гэж Солонгосын эмэгтэй өмгөөлөгчдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ. Түүний хэлснээр, 2017 оны байдлаар томоохон К-поп агентлагуудын үндэслэгчид бүгд эрчүүд байжээ. 2009 онд 29 настай жүжигчин Жанг Жа Ён агентлагийнхаа бэлгийн мөлжлөгийн золиос болсон тухай дэлгэрэнгүй захидал үлдээгээд, амиа хорлосон хэрэг гарч байсан бол нууц бичлэгийн хохирогчдын тал хувь нь амиа хорлодог болохыг судалгаа харуулжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.140.11.58) 2020 оны 06 сарын 09

Olnii nvdend ortson od hvn bolchihood yaaj dalduur fan vvdeesee tiim ym hiigeed ywj bdg bna neeree

0  |  0
Kl(59.153.113.221) 2020 оны 06 сарын 09

Mongold esregeeree shd , yanhanuud n erh medel gaigui alban tushaaltai mungutei erchuudiif horgooj guij bfaad bairandaa awchirna , ger orondoo nuuts camertei tgd sex hiicheed jaahan bj bgaad mungu nehne uguhgui gvel n unuu bichlegeeree daramtalj emeegiinhee dans, eejiinhee dans ruu shiljuuluuleed l umhiiruud hewtene buzaruud !!

2  |  0
Zochin(125.176.46.87) 2023 оны 02 сарын 07

Мөнгө хүнийг ийм болгодог.

2  |  0
Зочин (66.181.178.138) 2023 оны 02 сарын 07

Бузар юмнууд байдаг юм байна.

2  |  0
Top