BTS хамтлагийн гишүүд цэргийн алба хаана

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён урлаг соёл, спортын одод дэлхий дахинд улсын нэр хүндийг гаргаж байгаа цэргийн албанаас чөлөөлөгдөх шалтгаан болохгүй гэж мэдэгдлээ.

Ингэснээр к-попын супер хамтлаг BTS-ын гишүүд цэргийн албан хаана гэсэн үг юм.

Хэдийгээр зарим улстөрч, олон нийтийн зүгээс BTS хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөхийг хүссэн ч ийнхүү Засгийн газраас чөлөөлөх боломжгүй гэж мэдээллээ. Хэдийгээр спортын зарим оддыг цэргийн албанаас чөлөөлөх практик байдаг ч энэ удаад к-попын хамгийн алдартай хамтлагт энэ шийдвэр үйлчлэхгүй бололтой.

Өмнөд Солонгосын хуулиар 18-35 насны эрчүүд хоёр жилийн цэргийн алба заавал хаасан байх ёстой юм. Цэргийн албанаас мэргэжлийн тамирчид, мэргэжлийн урлагийн байгууллага буюу сонгодог урлагийн ажилтнууд цэргийн албанаас чөлөөлөгдөх журамтай аж. Үүнд к-поп одод, кино жүжигчин, найруулагч хамрагддаггүй билээ.

Ингэснээр BTS хамтлагийн гишүүдийн тал нь ирэх хавар болох цэрэг татлагад, үлдсэн нь дараагийн ээлжийн цэрэг татлагаар цэргийн алба хаахаар болжээ.


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top