"BTS" хамтлагийн гишүүн Жин хамгийн түрүүнд цэрэгт татагдахаар болсон. Түүний цэрэгт татагдах өдрийг энэ сарын 13-ний өдөр хэмээн зарласны дараа цэргийн албанд элсэж байгаа залуусыг бүртгэх газрын ойролцоо оршин суудаг нутгийн иргэд уг үйл явдлыг арилжааны зорилгоор ашиглаж эхэлжээ.
Тус бүс нутгийн оршин суугчид үйлчилгээний газрынхаа гадна талд Жиний зургийг байршуулж сурталчилгаа хийх болсон гэнэ. Олон улсаас фенүүдийн хөлд дарагдаад байгаа зочид буудлууд ч мөн энэ төрлийн маркетинг хийжээ.
Жинийг цэргийн албанд татагдахаар ирэх үед ачаалал нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа удирдлагууд орон нутгийн гал түймэр унтраах анги, цагдаа болон бусад онцгой байдлын үед ажиллах ажилчдыг дайчлахаар төлөвлөөд байна.
Энэ сарын 13-ний өдөр Жинтэй хамт 200 орчим шинэ цэрэг цэргийн албанд элсэн орно. Шинээр элсэгчдийн бүртгэх байр гол хаалганы дотор байрладаг учир дотогш зөвхөн шинээр элсэгчид болон тэдний ар гэрийнхнийг оруулахаар төлөвлөжээ. Мөн онцгой байдлын үед тусламж үзүүлэх түргэн тусламжийн машинуудыг ч ажиллуулахын сацуу 270 орчим цагдаагийн алба хаагчид эргүүл хийж, аюулгүй байдал хангах гэнэ.
Орон нутгийн удирдлагууд мөн 60 ажлын хэсэг байгуулж хууль бус худалдаа эрхлэгчдийн үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна.
Жиний хувьд олны нүднээс далд цэргийн албанд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, бусад алба хаагчдад хүндрэл учруулахгүй байхыг шүтэн бишрэгчдээсээ хүсжээ.
Сэтгэгдэл ( 6 )
hurdan ireerei bye jin
Hurdn ireerei jin
Мандахбаяр чинь хулгайн хэргээр дээлээ нөмрөх гэж байхад наад гичий чинь хэнд хамаатайн
Hurdan ireere ovdoj bolku shuu love you jin
Baahan goshnogduulj bgaad ireh n dee
хурдан ирээрэй түр бачртай хайртай шүү jin love