Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг АНУ-ын “American Music Awards 2021”-ын Оны дуучин төрөлд ялсан тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.
Ингэснээр К-поп хамтлаг энэхүү шагналыг хүртсэн анхны Ази хамтлаг болж байна. Оны шилдэг дуучин төрөлд тус хамтлагаас гадна Ариана, Гранде, Дрейк, Оливиа Родриго, Тейлор Свифт, “The Weekend” хамтлаг өрсөлдсөн юм.
Үүнээс өмнө “BTS” хамтлагийг “Time” сэтгүүл Оны шилдэг дуучнаар тодруулсан билээ. Тус хэвлэлд онцолсноор, “BTS” хамтлаг энэ онд олон шинэ дуу гаргаж, “Billboard” чартыг удаа дараа тэргүүлжээ. Түүнчлэн тус хамтлаг англи хэлээр гаргасан анхны “Dynamite” дуугаараа “Грэмми” шагналд нэр дэвшиж байв.
Долоон гишүүнтэй “BTS” хамтлаг 2013 онд байгуулагджээ.