Арванхоёрдугаар сарын 13-ний өдрийн 14 цагийн орчимд "BTS" хамтлагийн Жинийг цэргийн албанд үдэж өгөхөөр хамтлагийн бусад гишүүд БНСУ-ын Кёнги мужийн Ёнчон хотод байрлах цэрэг татлагын төвд хүрэлцэн иржээ.
Хамтлагийн 7 гишүүн 6 хар машинтай цуваа үүсгэн уг төвд хүрэлцэн ирсэн байна. Хамтлагийн хамгийн ахмад гишүүн 30 настай Жин фенүүддээ бусад цэрэгт татагдаж буй хүмүүс болон тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс гэртээ үлдэхийг санал болгосон учир шүтэн бишрэгчид тус төвд хүрэлцэн ирээгүй байна.
Харин дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурвалжлагчид цэрэг татлагын төвийн үүдийг сахин, зураг авахаар яаравчилж байв. Жин амласан ёсоороо ямар нэгэн ёслол хийлгүйгээр цэрэг татлагын төв рүү оржээ.
Жин энэ өдрөөс эхлэн 5 долоо хоногийн турш сургалтад хамрагдана. Үүний дараа цэргийн албанд элсэн орох бөгөөд 2024 оны зургаадугаар сарын 12-нд цэргээс халагдах юм.
Сэтгэгдэл ( 8 )
huulia deedeldg uls oor yumoo solongos ulsad jildee hedensay am dollariin ashig awchirdag hamtlgaa ingeed tseregt yawuulchdg busad idol jujigchid bvgd l yawdg manaih gsen zvger neg ailiin huuhed n hurtel tseregeese zugtan tseregt yawsan n awsandaa orool duusdg araichdee
Чанга ер бол цэрэгт явах зүгээр л дээ эр хүн болоод ирнэ
Эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж, улсынхаа эдийн засаг, төсөвт асар их орлого оруулж байгаа бахархалтай залуус даа.
Гэтэл манайх хулгай хийсэн төрийн хулгайч нараа барьж чадахгүй байна
Гэтэл манайх хулгай хийсэн төрийн хулгайч нараа барьж чадахгүй байна
Битгий явааж дээ хайртай шүү амжилт
Хууль дүрмийг ягштал барих үүргээ ухамсарлах үнэхээр гайхалтай\n
дэлхийн хэмжээний од хүртэл цэрэгт явах гэж, Солонгос чанга улс юмаа