BTS Америкийн хөгжмийн наадмаас гурван шагнал хүртлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Өмнөд Солонгосын BTS АНУ-ын Лос Анжелес хотод болсон Америкийн хөгжмийн наадмын шилдэг хамтлаг, шилдэг тоглолт, сошиал орчинд алдартай уран бүтээлч гэсэн гурван төрөлд зэрэг ялалт байгууллаа.

Ингэснээр тус наадамд шилдэг хамтлагийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг болоод зогсохгүй "Битлз" хамтлагаас хойш хамгийн олон цомог нь хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн хамтлаг болсон юм.

BTS хамтлаг энэ жил зөвхөн аялан тоглолтоосоо 117 сая ам.долларын ашиг олсон байна. Түүнчлэн энэ жил гаргасан гурван цомог нь хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн юм. Азийн хамтлагуудаас анх удаагаа тус наадмын гурван ч төрөлд ялалт байгуулсан уг хамтлаг энэ жил MTV Видео наадмаас шилдэг дүрс бичлэг, шилдэг хамтлаг гэсэн хоёр шагнал хүртээд байгаа билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
The Амирлин(66.181.161.108) 2021 оны 06 сарын 20

Bts хөрхөөн\n

0  |  0
(197.234.219.47) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top