Видео: Сынри цэрэгт явах хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри одоо мөрийтэй тоглоом, татвараас зайлсхийсэн, хар тамхи тараасан, биеэ үнэлэгчдийг зуучилсан гэсэн 4 гэмт хэрэгт буруутгагдан, шалгагдаж байна.
 


Уг нь Сынри энэ сарын 25-нд цэргийн албанд татагдах ёстой байлаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэрбээр армид явах хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчний Хөдөлмөрийн нөөцийн Удирдах газраас үүнтэй холбогдуулан, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулна гэж мэдэгдлээ. Цэрэгт татагдагч нь хувийн амьдралд нь учирсан таагүй зүйл, шуугианаас зугтан, армид ирэх явдлыг таслан зогсоох шинэ өөрчлөлт хуулинд оруулах ёстой гэж мэдэгдсэн байна.
 

Тус газрын тэргүүн Ки Чан Су “Одоогийн байдлаар хэрэв Сынри цэрэгт явахыг хүсвэл бидэнд татгалзах эрх байхгүй. Ард түмэн, иргэдийн сэтгэл санааг үймүүлэн, нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн этгээд зугтахыг хүсээд армид хүрээд ирдэг явдалд цэг тавих ёстой. Тийм хүмүүсийн цэрэгт татагдах хугацааг хойшлуулж байх хууль хэрэгтэй байна. Цэргийн алба ял биш, эх орондоо үнэнч зүтгэж байгаа бусад цэргүүдийг доромжилж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2019 оны 03 сарын 20

Яг үнэн, нэг кимчи цэрэгт явах эсэх нь маньд ёстой пад ч үгүй л баймаар юм

0  |  0
Уншигч(92.13.1.106) 2019 оны 03 сарын 19

Энэ одоо хэнд хэрэгтэй мэдээ вэ...хаа нэг газар хэн нэгэн цэрэгт явна уу яана уу...

0  |  0
Top