Дэлхийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Ираны нэрт жүдоч, 27 настай Саид Моллаи Монгол Улсын иргэншилтэй болсон талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас дөнгөж сая албан ёсоор мэдээллээ.
МЭДЭЭЛЭЛД,
"Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалт, Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, өөрийнх нь хүсэлт, Гадаадын иргэн харьяатын газрын дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Монгол Улсын харьяат болгох тухай” зарлиг гаргаж, Саид Моллаиг Монгол Улсын харьяат болгов. Саид Моллаи нь 1992 онд Иран улсад төрсөн, жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин юм" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )