С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг КАПИТАЛ банканд байршсан байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2019.12.03/ мэдээлэл хийлээ. Тэрбээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банканд байршуулсан асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Би 2017 оны арваннэгдүгээр сарын эхээр сайдаар томилогдсон. Тэр үед Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байсан. Үндсэндээ 2013-2017 оны хооронд тус банканд байршсан. Би Капитал банктай нэг ч гэрээ байгуулаагүй. Намайг сайдаар томилогдож ирсний дараа буюу арванхоёрдугаар сард Капитал банканд байршиж байсан 79 тэрбум төгрөгийн гэрээ, хугацаа нь дууссан. Тиймээс манайхаас гэрээгээ сунгаагүй, авах шийдвэрийг гаргасан. Улмаар 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийн гэрээг сунгах нь зүйтэй гэсэн бичгийг өгсөн. Учир нь, 2018 оны эхээр байнгын хорооноос Н.Номтойбаярын ахалсан Ажлын хэсэг гарч, тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн байдаг" хэмээн онцоллоо.

Мэдээллийг ВИДЕО хэлбэрээр үзэх:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tus(182.160.39.226) 2019 оны 12 сарын 03

namtoibayr manidaa mash ih tus hurgejee

0  |  0
Top