Хятадын “Chase Me” буюу “Хятад нинжа” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр Канадын тайвань гаралтай жүжигчин Годфри Гао нас баржээ.
“Chase Me” гэдэг нь “Америк нинжа” нэвтрүүлгийн нэгэн адил оролцогч янз бүрийн даалгавар гүйцэтгэдэг реалити шоу юм. Зураг авалт шөнө дөл болтол олон цагаар үргэлжлэх нь олонтой.
Зураг авалтын үеэр байсан үзэгчдийн хэлснээр Годфри гүйж байснаа гэнэт унаад, ухаан алдсан гэнэ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураажээ.
Шоуг зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэлдээ “11 дүгээр сарын 27-нд “Chase Me” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр манай шоуны зочин Годфри Гао амь насаа алдлаа. Зураг авалтын талбайд байсан эмч нар анхны тусламж үзүүлэн, дараа нь эмнэлэгт хүргэсэн ч аварч чадсангүй. Бидэнд хэцүү байна. Манай нэвтрүүлгээс түүний оршуулгын ёслолд оролцохоор гэр бүлийнхэнтэй нь холбогдсон” гэж дурдсан байна.
Харин Хятадад тус шоуг бэлтгэлгүй оролцогчдод маш хүнд хэцүү даалгавар өгдөг, аюулгүй байдлыг хангадаггүй зэргээр шүүмжилж байгаа юм.
Годфри Гаог Холливудын “The Mortal Instruments: City of Bones” киногоор нь хүмүүс сайн мэднэ.
Сэтгэгдэл ( 0 )