Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр, нийгэм эдийн засгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.

Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор Чимэдцэрэнгийн Дашбаатар, Цэвээний Өлзийтогтох,  Гавьяат багш цолоор Догмидын Гаваа, Мөнхөөгийн Очирбат, “Өнөрбүл” төвийн захирал Сүгзагдын Сэнгэдорж, Гавьяат хуульч цолоор "Шихихутаг" их сургуулийн багш Чүлтэмийн Отгонбаяр, Гавьяат эдийн засагч цолоор Голомт санхүүгийн нэгдэлийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Гавьяат мал зүйч цолоор “Түмэн шувуут” компанийн захирал Ломбын Эрхэмбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Түмэнбаярын Нямдорж, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Бадарчийн Алтаншанд, Даржаагийн Батбилэг, Санжаагийн Баянмандах, Соёлсүрэнгийн Билэгсайхан, Хорлооновын Баяр-Эрдэнэ, Дондовын Дунхорол, С.Шарив, Анандын Мэгзэн, “Алтан алим” ХХК-ийн захирал Н.Жаргалсайхан, "Дундговийн амьдрал" сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг тус тус шагналаа.  

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
\\Зочин (202.179.31.30) 2019 оны 12 сарын 10

Үнэхээр баян юм аа. Аймаг сум болгонд өндөр шагналтай бөх, бөмбөгийн тэмцээн, шоу наадам. Энэ нь ч яахав. Шагнал бол утгаа алдлаа. 1980 онд АЛТАН ГАДАС авсан ах хүү халаглаад сууж байна. Алтангадсаа ахиж хүнд үзүүлэхгүй гэнээ. Яагаад гэвэл ичиж байна гэнэ. Бэр нь АН-ын сонгуулийн сурталчилгаанд сүүлийн 2 сонгуульд яваад саяхан өнөөх АЛТАНГАДАС-ыг нь авч байна. Өөр ажил төрөл хийгээгүй гэнэ ээ. 2,3 хүн АН-д элсүүлбэл бас тодорхойлоод өгнө гэнэ шүү. Шагналын нэр хүндийг нь хүртэл хуваагаад идчихлээ. Одоо хуваауж идэх юм нь нэг дууссан байгаа гэх.

0  |  0
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top