Рэп дуучин Juice WRLD нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Америкийн рэп дуучин Жаред Хиггинс буюу Juice WRLD энэ сарын 8-нд Чикаго хотын “Мидуэй” нисэх буудалд насан эцэс болжээ. Чикагогийн Цагдаагийн газрын мэдээлснээр Калифорний нислэгээр тус хотод ирсэн Juice WRLD гэнэт амнаас нь цус гарч, ухаан алдсан байна. Түүнийг эмнэлэгт яаравчлан хүргэсэн ч амь насыг нь аварч чадсангүй, зүрх нь зогсжээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байна.

Juice Wrld 2018 онд “Lucid Dreams” дуугаараа хит парад тэргүүлэн, алдарт гарсан.  “Billboard Hot 100” чартад хоёрдугаар байр эзэлснийхээ дараа “Interscope Records”-той олон сая долларын гэрээ байгуулаад байсан юм.
 


Juice WRLD 12 дугаар сарын 2-нд 21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн юм. Цахим сүлжээгээр түүний амьсгал хураахаасаа хэдхэн цагийн өмнө онгоцонд байгаа бичлэг тараад байна.
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Damn Kid

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top