Тейлор Свифт 2019 оны хамгийн баян дуучин боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 10

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас 2019 онд хамгийн орлоготой ажилласан дуучдын жагсаалтыг гаргалаа. Чансааны тэргүүн байрыг дуучин Тейлор Свифт 185 сая ам.долларын орлогоор тэргүүлсэн байна. Тейлор энэ жил АНУ-ыг тойрсон аялан тоглолт хийж, “Lover” цомог гаргасан юм.
 


Хоёрдугаар байрт орсон Канье Уэст энэ жил 150 сая ам.долларын орлого олсон. Тэрбээр “Adidas” компанитай гэрээ байгуулж, “Yeezy” брэнд пүүз гаргасан нь амжилтад хүржээ. Гуравдугаар байрт Эд Ширан 110 сая ам.доллароор орж, “The Eagles” хамтлаг 100 сая,  Элтон Жон 84 сая долларын ашигтайгаар удааллаа.
 


Энэ жил 29 настай Тейлор Свифтийн хувьд 2019 он алдар хүнд, ашиг орлого өндөртэй өнгөрч байна. Өнгөрсөн сард тэрбээр сүүлийн арван жилийн шилдэг дуучнаар тодорсон. Энэ жилийн “American Music Awards” наадмаас зургаан шагнал хүртэж, нийт шагналын тоо нь 29 болж, домогт Майкл Жексоны 24 цомыг даван гарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top