Селфи авхуулахаас татгалзсан дуучдыг бууджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

ОХУ-ын “HammAli & Navai” рэп хамтлагийн дуучин Александр Громов, Наваи Бакиров нарыг Липецк хотын “Мегаполис” цогцолборт болсон тоглолтынх нь дараа буудсан хэрэг гарчээ. Азаар дуучид гэмтээгүй бөгөөд Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Мөрдлөгийн явцад тэднийг хамт селфи авахаас татгалзсанд уурласан үзэгчид энэ халдлагыг хийсэн нь тодорхой болжээ. Тоглолтын өмнө хамт зураг авхуулах хүсэлтийг нь тоогоогүй их зантай дуучдыг фэнүүд нь гадаа хүлээж байсан байна. Машиныг нь гэрлэн дохио дээр гүйцэж очоод дахин селфи авхуулахаар гуйхад дахин татгалзсан тул буудаж эхэлсэн байна.

“HammAli & Navai” хамтлаг 2016 онд байгуулагдсан. Тус хамтлагийн клипэнд телевизийн хөтлөгч Настя Ивлеева, модель Маша Миногарова нар оролцож байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top