АНУ-ын Лос-Анжелес хотын кино шүүмжлэгчдийн холбооноос 2019 оны шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хогийн “Шимэгч” киног нэрлэжээ. Хоёрдугаар байрт Мартин Скорсезегийн “Ирланд хүн” кино орсон байна.
Мөн найруулагч Пон Жун Хо шилдэг найруулагч, тус киноны жүжигчин Сон Кан Хо туслах дүрийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн байна.
“Шимэгч” 2019 оны тавдугаар сард Каннын кино наадамд түрүүлсэн бол Торонтогийн кино шүүмжлэгчдийн холбооноос “Шилдэг гадаад кино”-гоор шалгарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )