“BTS” агентлагтайгаа заргалдана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт “BTS” хамтлаг “Big Hit Entertainment” агентлагт харьяалагддаг. Саяхан тус агентлагтай байгуулсан гэрээгээ долоон жилээр сунгасан билээ. Гэвч сүүлийн үед талууд муудалцаж, шүүхэд хандаж магадгүй байгаа талаар БНСУ-ын хэвлэлд гарч эхэллээ.



JTBC сувгийн мэдээлснээр “BTS” хамтлагт агентлагийн орлого хуваах систем таалагдахгүй байгаа тул хуулийн нэгэн компаниас зөвлөгөө авч, заргалдахаар бэлтгэж байгаа ажээ.

2019 онд “Big Hit Entertainment” 200 тэрбум воны орлого олсны ихэнхийг “BTS” хамтлаг оруулсан байна. Гэвч ашиг орлогын ихэнх хувийг агентлаг эзэмшиж байгааг тэд өөрчлөх зорилготой байгаа юм. Алдарт хамтлагтай гэрээгээ долоон жилээр сунгасны дараа  “Big Hit Entertainment”-ийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд вонд хүрсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top