Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг “BigHit Entertainment” агентлагийг шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаа талаар тус улсын JTBC суваг мэдээлсэн билээ.
Энэ мэдээллийн хариуд “BigHit Entertainment” агентлаг мэдээлэл өглөө.
Мэдэгдэлд “BTS” хамтлагийн гишүүдийн эцэг, эх нар Канбукт орших хуулийн компанид хоёр сарын өмнө хандсаныг бид олж мэдсэн. Тэд хүүхдүүдийнхээ байгуулсан гэрээний талаар тодруулсан. Гэхдээ энэ бол хуулийн зөвлөгөө биш байсан.
Манай агентлаг хамтлагийн гишүүд, эцэг эх нарт гаднын хуульч нараас зөвлөгөө өгөх явдалд хэзээ ч хориг тавьж байгаагүй. “BTS” хамтлагийн үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед энэ нь буруу зүйл биш. Манай агентлаг тус хамтлагтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд үл ойлголцох байдал гардаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид асуудлыг яриа, хэлэлцээрийн шугамаар шийддэг. Гэрээ сунгасан талаар хэлэх зүйл бол талууд нэг нэгнээ эрх тэгш хамтрагч гэж үздэг, маш удаан хугацаанд ярилцаж шийдсэн. Хамтлагийн хувьд маш сайн нөхцөлтэй гэрээ болсон. Харин хэвлэл мэдээллийнхэн энэ талаар хамаагүй мэдээлэл тарааж байна. JTBC News Room-ийн мэдээ үнэн зөв биш. Хамтлаг болон гишүүдийн эцэг эх нар шүүхэд хандах гэж байгаа зүйл үгүй. Тус суваг яагаад биднийг орлого хуваах асуудал дээр маргаантай байгаа гэж бичсэнийг мэдэхгүй ч BTS хамтлагтай бид энэ талаар ярилцаж байгаа. Тэд шүүхэд хандах гээгүй гэдгийг дахин мэдэгдье. Бидний хооронд хагарал үүсгэх гэж оролдсонд харамсаж байна. Үг хэлэх эрх чөлөө гэж байгаа ч хэвлэлийнхэн дүрэм журмаа баримтлах ёстой” гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )