Н.Номтойбаяр мэлзээд байна уу, ном журмаараа явж байна уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэл мэдээллийнхэнд хоёр шалтгаанаар хандаж байгаагаа дуулгав. Юуны өмнө түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын гишүүдэд хөнгөлөлттэй зээл хууль зөрчин олгосон учраас яллагчаар татаж байгааг гүтгэлэг хэмээв. Ингэхдээ түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бичиг боловсруулсан явж байгааг ч дуулгав. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны амь насаа алдсантай холбогдуулан намайг яллагчаар татаагүй. Харин гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн хэмээв. Эхний мэдүүлгээ буруу ташаа өгсөн гэсэн юм. Эцэст нь тэрбээр энэ бүх зүйлд намайг гүтгэж байгаа гэлээ.  

Тэрбээр урьд өмнө хэвлэл мэдээллийнхэнд хандахдаа “Г.Батхүү агсныг орж ирэхэд манай өрөөнд архи задлаагүй” гэсэн бол өнөөдрийн хурлаараа “Архи задалсан” гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ингэхдээ “Ах хүү өрөөнд орж ирж байна, уулзаагүй удсан хүн орж ирж байхад архи задалсан, уугаагүй” гэв. Ямартай ч Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ “Талийгаач хундагалаж өгсөн архийг уусан, илэрхий мэдэгдсэн зүйл гараагүй” хэмээсэн байдаг. Үүнээс харахад Н.Номтойбаяр цагдаад ч тэр, хэвлэл мэдээлэлд ч тэр зөрүүтэй байр суурийг илэрхийлээд байгаа нь хэний ч сонирхлыг татаж таарна.

Мөн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл өгөхийг шахаагүй, хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хорин шалгаж байгаа юм. Тиймээс Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нар болохоор “Н.Номтойбаяр бусдад зээл олгохыг шахсан” хэмээн мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Үүнээс харахад бас л зөрүүтэй байр суурь харагдаж байгаа нь сонирхол татаад зогсохгүй хардах шалтгаан болж байна.    

Хэргийг сануулахад, өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордны хоёр давхрын гонхноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан 200 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны уулзсан хамгийн сүүлчийн хүн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр юм. Н.Номтойбаярын өрөөнд архи уусан, улс төрийн зорилго байсан, учир битүүлэг зүйл болсон гэх мэтээр хэвлэлд янз бүрээр дурдсан нь бий. Ямартай ч Г.Батхүү агсан хоёр давхрын гонхноос унатлаа архи уух хүн биш гэх дүгнэлтийг хаа хаанаа өгч байгаа.

Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Г.Батхүү агсан амиа алдахаасаа өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзаж, 20 орчим минут болсон. Талийгаачийн үхэл нь өвчний улмаас бус, золгүй явдал гэхээсээ илүү учир битүүлэг зүйл боллоо” хэмээн мэдээлэл хийсэн.

Үнэхээр өрөөнд нь архи уусан бол түүнийгээ хэвлэл мэдээллийнхээс нууцлах ямар шалтгаан байв, Тэгээд яагаад мөрдөн байцаагчид архи уусан хэмээн мэдүүлэв. Эргээд мэдүүлгээсээ яагаад булзав. Хамгийн өндөр харуул хамгаалалтай, улсын тусгай хамгаалалтад байдаг Төрийн ордонд амиа алдсан гээд хардах шалтгаан гарч байгааг нуух юун.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын талаар урьд өмнө машинаар хүн дайрч амь насанд нь хүрсэн, бусдад мэс хүргэсэн, хүчингийн хэрэгт холбогдсон гээд олон бараан намтар хэвлэл мэдээллээр явж л байдаг. Энэ бараан намтар нь ч талийгаачийн амь насанд хүрсэн байж магадгүй гэсэн хардлага дагуулж байж болох юм.

Ямартай ч талийгаачийн ах дүү нарын хувьд “Ах минь хотын эзгүй гудамжинд бус, зэлүүд хөдөөд биш, улсын чанд хамгаалалттай Төрийн ордонд амиа алдаад байхад үнэний төлөө, эрдэнэт хүний амины төлөө дуугарах нь улстөржилт гэж үү” хэмээн мэдэгдэж байв. Мөн НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг ахынхаа үхэлд улс төрийн шалтгаан бий, учир битүүлэг үхэл хэмээн мэдэгдэж байсан. Энэ мэтээр олон хүмүүс хардлагын сүүдэр унагаж байгаа юм.

Н.Номтойбаяр хэвлэлийн хурлын үеэр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно гэх учир битүүлэг зүйл ч ярив.

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зарим зүйлээс булзаж, эргэж будилсан байдал ажиглагдаж байв. Тиймээс Н.Номтойбаяр булзаад байна уу, ном журмаараа шалгагдаад байна уу гэх эргэлзээ ч төрснийг нуух юун.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.242.254) 2019 оны 12 сарын 13

хортой архи өгөөгүй бол болоо биз дээ. юу гээд л хортой юм өгөөд өөрсдөө уугаад байв гэж .зүгээр хүндэтгээд л архи барьсан л юм байна шдээ. зүгээр амсаад л гарсан бол архи уугаагүй гэж хэлэх нь зөв биз дээ. тухайн үедээ сандараад л тэгэж хэлээ биз. гишүүнийг зүгээр орхиж болохгүй заавал нэг нээнтэг хайгаад байна даа.ямар гээч үйлийн үр нь энэ хүнийг хэрэг түвэгт хамаатуулаад байна даа.улс төрийн зорилгоор хэрэгт түлхэж байгаа байдал ажиглагдаж байна шүү. сонгуульд нэр дэвших тойргоо булаацалдах нанчилдаан МАН дотор эхлээ юу даа.

0  |  0
ард иргэд(202.9.40.188) 2019 оны 12 сарын 13

яагаад мэдэгдэл хийгээд байгаан юмбэ??? ихл турсан бүүр нүднээс гарцан байна шдээ?? их л юм бодоод бгаа хүн байнадаа айсан хүнд аргал хөдлөнө гэж үг ч бас бий??? хаана ханаа бодхол зүйл,,,,олон хүны аминд холбогдож буй хүүхэддээ??? манай цагдаа шүүх хэрэггүй болж байхшвдэээ?

0  |  0
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Зочин(103.229.120.244) 2019 оны 12 сарын 15

Батхуу яагаад амиа алдсаныг одоо болтол учрыг нь олоогуй байгаа юм уу Зоригийн аллагаас сургамж аваагуй гэж уу Унэхээр хэн нэгэн хун тулхсэн бол ямар нэгэн ул мор заавал байх естой ш дээ Биенд нь хурсэн гарын хээ хажууд нь байсан хуний гутлын хээ гэх мэт Унэрч нохой мохой байдаггуй юм уу Очноон цаг шалгасан гээд байсан биз дээ Эцсийн дугнэлт гарсан юм бол цагдаа албан есоор мэдэгдэх хэрэгтэй Бас нэг улс торжуулсэн дараа нь олон хунийг хэлмэгдуулсэн хэрэг болгох уу

1  |  0
n(202.179.31.33) 2019 оны 12 сарын 12

ГҮЖРИЙН ҮГЭНД ХАРИУГҮЙ ГЭЖ... УЛААН ЦАЙМ ГҮТГҮҮЛЭХ ХЭЦҮҮ ДЭЭ... САНДРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ТУЙЛШРААД Л... ХУУЛЬ НЬ ШАЛГАНА БИЗ.

0  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

yag aluurchin!

0  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

yag aluurchin!

0  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

yag aluurchin!

0  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

yag aluurchin!

0  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

yag aluurchin!

0  |  0
Зочин(202.9.46.194) 2019 оны 12 сарын 12

номтойбаяр их л сандраад байх юм, гайгүй шүү байгаа. уул нь их л ном журмаараа явдаг хүн дээ, гайгүй байгаа\n

0  |  0
Top