УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг ШҮҮХ ХУРАЛ үргэлжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны нас барсан хэрэгт холбогдуулан хуурамч мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татсан байдаг.

Тэгвэл өнөөдөр /2019.12.13/ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хурал 10.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Одоогоор түүнд хилийг хориг тогтоох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gvrelzvvr(211.189.245.40) 2019 оны 12 сарын 15

Aab hvv 2r adilhan yum bishvv hvv ni bas holbogdoodl bsan

0  |  0
Aluurchin zolios(98.113.248.233) 2019 оны 12 сарын 13

Ene yag araas ni tulheed unagachihsan bhaa! Ugui dee l gehed toriin ordond arhidan sogtuursan gedeg undesleleer halah yostoi biz dee? Ene chin taliigaachid arhi zadalj odson gee biz dee?

0  |  1
Top