Шинэ жил: Оросын дуучид хэдээр халтуур хийх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

Шинэ жил ойртож, дуучид, жүжигчдийн халтуур, мөнгө олох цаг ирлээ. Дуу хуургүй ёолк гэж хаана байх билээ. Ингээд ОХУ-ын дуучид Шинэ жилийн баяраар хэдэн рублиэр дуулдаг, ямар орлоготой ажилладаг талаар сонирхуулъя.
 



Шинэ жилээр хамгийн эрэлттэй байдаг уран бүтээлчид бол Светлана Лобода, Валерий Меладзе, Дима Билан, Григорий Лепс, “Ленинград”, “Руки вверх”, “Би-2”, “Звери” хамтлагууд.

Оддыг албан газрын ёолконд урихад энэ сарын 13, 14, 20, 21-нд хамгийн үнэтэй байх юм. 12 дугаар сарын 31 ойртох тусам үнэ нь буурдаг байна.
 



Шинэ жилээр хамгийн үнэтэй ОХУ-ын хамтлаг бол “Ленинград”. Тус хамтлагийн ахлагч Сергей Шнуров 45 минутын тоглолтыг 150 мянган еврогоор хийдэг. Энэ нь 11 сая рубль болж байгаа юм. 300 мянган еврогийн тоглолт хийж байсан удаатай.

Шнуровын дараа Григорий Лепс орж байна. Шинэ жилийн ёолкон дээр тэр 100 мянган еврогоор (7 сая рубль) дуулдаг. Филипп Киркоров бас ийм үнэтэй.
 


Харин Светлана Лобода, Стас Михайлов нар 70 мянган еврогоор тоглоход бэлэн. Долоон сая рубль гэсэн үг.

“Руки вверх” хамтлаг, дуучин Валерий Меладзе нар жижиг хэмжээний тоглолтдоо 60 мянган евро авдаг уламжлалтай.

Николай Басков 5.7 сая рублийн хөлстэй.

Егор Крид дөрвөн сая рубль, “Artik&Asti” хамтлаг  3,7 сая рублийн хөлстэй.
 



Дима Билан, Ольга Бузова нар гурван саяар, Элжей, Любовь Успенская нар 2.8 сая рублиэр албан газрын ёолконд дуулна.

“Hammali&Navai” хамтлаг – 2.5 сая рубль

Тима Белорусских - 30 мянган евро (2,1 сая рубль)

Монеточка - 2,1 сая рубль

Feduk - 2 сая

Zivert, Клава Кока – 20 мянган евро (1,5 сая рубль).

“2Маши” – 1 сая рубль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top