Замын төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн /2019.12.16/ хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 29/30 дугаар тогтоолыг хүчингүй болгох,  “Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай” 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг олон нийт эсэргүүцэж,  иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, "Үнэн ба зөв" нам, МАХН-ын гишүүд хамтран энэ сарын сарын 9-ний өдрөөс эхлэн автомашинтай жагсаалыг зохион байгуулсан. Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн нь ийнхүү иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцэх гэж байна.

Мөн дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(103.9.90.98) 2019 оны 12 сарын 16

ОДОО 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДЛОЛ АШИГ ТАРААХ . УНДАРМААГИЙН КАПИТАЛ ӨАНКНААС НДС ИЙН 354 ТЭРБУМЫГ ГАРГУУЛАХ АЖИЛ БАЙНА

0  |  0
Top