Яармагийн гүүрээс Ажилчдын гудамж хүртэлх автозамыг шинэчилж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 11

Чингисийн өргөн чөлөөний Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчдын гудамжны уулзвар хүртлэх хэсэгт автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ удаагийн ажлаар хучилт шинэчлэхээс гадна инженерийн дэд бүтцийг зэрэгцүүлэн сайжруулах юм. Борооны ус зайлуулах, цэвэр ус, холбоо, дулааны шугамыг хүчитгэж буй аж.

Уг автозам 14 м-ээс 21 м хүртэл өргөсөхөөр төлөвлөгдсөн. Ирэх сарын 1-ний өдөр гэхэд хучилт, явган зам, ногоон байгууламжийг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top