АХБ-ын 158$ саяын хөрөнгө оруулалтаар баруун аймгуудын авто замыг сайжруулна

Б.Сэцэн | Zindaa.mn
10 цагийн өмнө

Азийн хөгжлийн бакны 158 сая ам.долларын санхүүжилтээр баруун аймгуудын авто замыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд Улиатай-алтай чиглэлийн 198 км авто зам, Ховд-Улаангом чиглэлийн 163 км авто замыг олон улсын авто замын 4-5 одтой стандартад нийцүүлэн сайжруулах юм.

АХБ-ын төслийг эхлүүлэхээс өмнө Улиастай-Алтай чиглэлийн 140.8 км авто замын аюулгүй байдлы iRAP Star Ratings аргачлал ашиглан үнэлэсэн юм. Үнэлгээгээр авто замыг хучих, өргөтгөх, огцом эргэлтүүдэд тэмдэг, тэмдэглэгээ суурилуулах шаардлагатай гэсэн дүн гарчээ. Мөн болзошгүй осол, аваарыг 51.7% бууруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр баруун аймгийн замын стандарт олон улсад нийцэж, эдийн засгийн гол коридоруудтай холбох ач холбогдолтой юм. Энэхүү төсөл 2029 онд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top