Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг ЦУЦАЛЛАА

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрийг 79.17 хувийн саналаар цуцлах шийдвэр гаргалаа.

Хуралдааны үеэр ИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир "Нэг хэсэг нь ажил хийх гээд нөгөө хэсэг ажлыг унагаах гээд байна. Саяны жагсаал цуглаан улс төрийн зорилготой байсан. Авто зам ашигласны төлбөрөөр гүүрэн гарц, зам арчлалт гээд олон ажил хийх байсан. Энэ ажлыг зогсоочихоор хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Гудамжид жагссан хэдхэн хүний ашиг сонирхлоор асуудлыг шийдэж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн бол нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж, хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд, доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм. Энэ асуудлаар сайн, муу хоёр жишиг ч тогтож байгаа ч сайн нь давамгайлах болов уу. Зориуд зохион байгуулан, асуудлыг мушгин гуйвуулж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд явцуу улс төр хийж, улс төрд хялбархан орох гэсэн сонирхол, сүрдүүлгээс үүдэн оруулж ирсэн асуудал огт биш. Харин Засаг төрийн үүрэг даалгаврыг оруулж ирж байна. Түүнээс биш иргэдийн нэрийг барьж, элдэв янзын зүйл ярьж байгаа залуучуудаас болж оруулж ирээгүй юм" хэмээв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.72.220) 2019 оны 12 сарын 16

Эвдэрхий замааоаа зажилж хуучин шинэ гэлтгүй унасан унаагаа эвдэлж явахдаа таарсан эргүүнүүд нэмсэн гээд байгаа зардал нь нэг хүнд бол жилийн 100 мянга л юм байна лээш дээ нэг сэлбэгний л мөнгө

0  |  0
Зочин(202.179.26.235) 2019 оны 12 сарын 16

иргэд татвараа төлөх хэрэгтэй шүү. Хаана хаана хариуцлага үүрэг ёстой\n

0  |  0
zzzz(66.181.176.122) 2019 оны 12 сарын 16

ORKUUD MINI TER KHOGIIN ENKHBAYARAASAA ZAM KHARGUYGAA NEKHEEREY , oyuny KHOMSDOLTOY 10 20 MYANGAN TUGRUGNII ORKUUD

0  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 16

ЖДҮ чин гишүүдийн хумсалсан мөнгөөр гүүрэн гарц, зам арчлалт гэдгээ хийж болдоггүй юм байх даа.

0  |  0
Top