Хатгал-Ханх чиглэлд 180 км авто замын ажил эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Хатгал-Ханх чиглэлд 180 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт эхэлжээ. Мөн гурван байршилд авто машины томоохон зогсоол байгуулах, 33 гүүрэн байгууламж, зэрлэг ан, амьтны гарц, мөнх цэвдгийг хамгаалах чулуун далан, нэмэлт хучилтын шийдэл зэрэг байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан дэд бүтцийн цогц ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ.

Орчин үеийн инженерийн шийдэлтэй, олон улсын стандартад нийцүүлэн барихаар төлөвлөсөн бүс нутгийн дэд бүтэц хөгжсөнөөр Хөвсгөл орчмын хөдөлгөөн жигдэрч, аяллын улиралд үүсдэг замын ачааллыг зохион байгуулалттайгаар хуваарилах боломж нэмэгдэх аж.

Ташрамд дурдахад Монгол Улсад ирж буй жуулчдын 50 орчим хувь нь Хөвсгөлд заавал очдог гэх судалгаа бий. Түүнчлэн 7000 жуулчин хүлээн авах хүчин чадалтай 90 гаруй жуулчны бааз, 130 гаруй гэр-буудал тус аймагт үйл ажиллагаа явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top