“KING TUG” Н.Төгсцогт 2-р сарын 8-нд Рассельтай тулалдана

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Ц.Энхтүвшин. “ТАВАН ЦАГАРИГ” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч

Мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн жингийн дэлхийн аварга Гэри “Бага” Рассельтай IBO холбооны дэлхийн аварга, манай боксчин “King Tug” Нямбаярын Төгсцогтын хийх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр явагдах боллоо.



Тулаан АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотын 10 000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох ажээ.



Гэри Рассель-Н.Төгсцогт нарын энэ тулаан тухайн өдрийн гол тулаан нь болох бөгөөд Америкийн үндэсний хэмжээний томоохон ТВ болох SHOWTIME шууд дамжуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top