Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.12.18/ боллоо.
Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын нутаг дэвсгэрт олгосон тусгай зөвшөөрлийн нарийн тоог гаргалаа. Өнөөдөр 2889 лиценз тодорхой боллоо. Лиценз бүрт сан үүсгэхэд бэлэн болсон. Уул уурхайн салбарын нэгдсэн мэдээлэл огт алга. Холбогдох байгууллагад нь зөрүүтэй мэдээлэл байдаг юм байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нэгдсэн сан бий болгох шийдвэр гаргалаа. Түүнийг нь иргэд, төрийн байгууллага ашиглаж байх боломжтой. Мэдээллийг нэг загвараар орчих учраас хугацаатай үүргийг өгөхөөр боллоо. Тэр хугацаандаа зөрчил нь засагдаагүй бол шууд хариуцлагаа хүлээдэг, тэрхүү тусгай зөвшөөрөл нь шууд цуцлагддаг болно" гэлээ.
Түүнчлэн "Туул голыг хамгийн их сүйтгэж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг дахиж олгохгүй гэж Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. Бичил уурхайн талаар газар дээр нь ажиллах хэрэгтэй, очиж үзнэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй бол асуудлыг Засгийн газарт оруулж ирэхийг үүрэг болгосон. Мөн Ашигт малтмалтын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн саналыг заавал тусгаж байхыг үүрэгдсэн. Ажлын хэсгээс он гарсны дараа бүх лицензийн зөвшөөрөлтэй танилцана. Асуудал байвал газар дээр нь шийдээд явах болно" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 1 )
Яршиг цаашаа .Тэгвэл төр гэж байх шаардлага байна уу. Автономит эрхтэй орон нутгийн иргэд нь малчид нь бүх асуудлаа шийддэг болчихвол таарна. Эсвэл уул уурхайн салбараа бүгдийг хаа. Энд тэндгүй л нэг их аавын ээжүүд, хэлсэн тогмидууд