Вьетнамд монгол иргэн хулгайн хэргээр баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 22

Вьетнамын Ханой хотын Хон Кьем дүүрэгт энэ сарын 15-ны оройн 21:10 цагийн орчимд Монгол иргэн хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Тус дүүргийн цагдаа нар ээлжит эргүүлээ хийж байх үед саарал цамц, хар малгайтай сэжиг бүхий этгээд жуулчны араас гэтэж, хар өнгийн хэтэвчийг нь суйлаад зүгээ буруулан олны дунд оржээ. Цагдаа нар түүний араас үргэлжлүүлэн мөрдсөний эцэст өөр нэг дэлгүүр орж цамц, малгайгаа солиод гарч ирэхэд нь баривчилсан байна.

Нэг хоногийн дараа түүний хулгайлсан гэх хар өнгийн хэтэвчийг эзэнд буюу Өмнөд Солонгосын иргэн Ём Ок Ёнд буцаан өгчээ. Хулгайлсан хэтэвчинд 100 ам.доллар, 300 мянган вьетнам донг бэлнээр байсан аж.

Хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдсан этгээдийг Ч гэдэг бөгөөд 1989 онд төрсөн бөгөөд үйлдэл дээрээ баригдсан энэ хэргээс гадна оросын эмэгтэй жуулчныг дээрэмдсэн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна.

Ханой хотын Хон Кьем дүүрэгт Монголын иргэн анх удаагаа баривчлагдаж байгаа тохиолдол биш юм. Энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр тус дүүргийн Ханг Гай гудамжинд С.Анхбаяр гэгч үйлдэл дээрээ баривчлагджээ. Халаасны хулгайн давтамж нэмэгдэж байгаа гэх мэдээллийн дагуу ээлжит ажиллагааны үеэр түүнийг баривчилсан юм.

Мөрдөн байцаалтын үеэр тэрбээр буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Японы нэгэн жуулчны түрийвч 13 мянган йений хамт биеэс нь илэрчээ. Эд мөрийн баримт зэргийг харган Хон Кьем дүүргийн цагдаагийн хэлтэс С.Анхбаярыг шүүхэд дуудаж, яллагдагчаар татсан билээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(64.119.16.148) 2019 оны 12 сарын 23

Odoo buur uls burees mongol hulgaich nar gardag bplj de, hulgai hiihgui uls oron ch baihaa bolij, ichij amidarmaar yma

0  |  0
Нэр(103.26.193.99) 2019 оны 12 сарын 23

Төлөгөөс намхан гөлчгий вэ. Дэвсэх юм сан.

0  |  1
Хаха(122.201.21.15) 2019 оны 12 сарын 23

Томчууд нь хулгайч. Ард түмэн нь амьдрахын хэрээр хулгай хийж байгаа биз.

1  |  1
нэр(202.21.108.165) 2019 оны 12 сарын 23

монголдоо сайхан амьдрах боломж олгомоор юм

1  |  0
Zaya(66.181.186.120) 2019 оны 12 сарын 22

Naanaa 10jil suuval taarna tegbel uxaarax bxdaaa

0  |  0
Bil(202.55.188.88) 2019 оны 12 сарын 22

Sain bariad shorond n hataagaad og. Eh orniihoo neriig baastsan huurnuud

0  |  0
Зочин(103.212.116.48) 2019 оны 12 сарын 22

Дэлхийн хаана ч очсон монголчуудыг хулгайч гэж хардаг болсон байна лээ. Улс төрчдыг ч бас тэгж харж байгаа байхаа!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 22

Ардчиллын 13 гэж өөрсдийгөө өхөөрдөгсдөөс сурсан болохоор арга ч үгүй биз. Улсаасаа хулгай хийж байгаа биш яадаг юм бэ л гэдэг байх

0  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 22

Зүгээр мөрөөрөө ажил олж хийгээд эрх чөлөөтэй амьдраад явахад яадаг хүүхэд, залуус вэ дээ .

0  |  0
Top