“KING TUG” Н.ТӨГСЦОГТ- “Mr.” ГЭРИ РАССЕЛЬ нарын тулааны тасалбар худалдаалагдаж эхэллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Ц.Энхтүвшин. “Таван цагариг”

2020 оны хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister ” хочит “Бага” Гэри Рассель болон IBO холбооны дэлхийн аварга манай “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын тулаан болохыг бид өмнө нь мэдээлсэн билээ. Premier Boxing Championship продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний SHOWTIME телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнөөдрөөс эхлэн тулаан болох PPL Center ордны вэб сайтаар худалдаалагдаж эхэллээ.


Хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших уг тулаан тухайн өдрийн гол тулаан бөгөөд тасалбарын үнэ нь 30-200 ам.долларын зургаан янзын үнэтэй байна.
Тасалбарыг:
www.pplcenter.evenue.net хаягаар орж, худалдан аваарай!

www.vivdseats.comwww.ticketsOffice.org гэх мэт тасалбар борлуулдаг бусад сайтаар мөн авч болох ч эдгээр сайтууд гуравдагч этгээд тул тасалбар нь үргэлж нэмэлт үнэ шингэсэн байдаг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top