Хятадууд алгоритм ашиглан цахим орчин дахь мэдээллийг хянана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

БНХАУ-ын Цахим орчны зохицуулалтын хороо цахим орчин дахь мэдээллийг алгоритм ашиглан хянах шинэ журам боловсруулжээ. Дээрх шинэ журам 2020 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэх аж.

Цахим орчны зохицуулалтын хорооны тооцоолж байгаагаар БНХАУ-ын Үндсэн хууль, нам, засгийн бодлого шийдвэр, таван жилийн төлөвлөгөөтэй нийцэхгүй, олон нийтийг хагалсан агуулгатай мэдээллийг алгоритмаар зохицуулах юм.Ингэснээр намын бодлоготой харш, үзэл суртлаар зөрчилдөх агуулгатай мэдээлэл цэгцрэх юм байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, засаглалын хэлбэр, улс төрийн нөхцөлтэй нийцэхгүй олон арван мэдээллийн давтамж нэмэгдэж байгаа нь ийнхүү журмаа шинэчлэхэд хүргэсэн байна.

Тухайн цаг үе болон хувь хүнтэй холбоотой нийгэмд хурдан тархаж болзошгүй мэдээллийг олж тогтоон хянаж, нийтэд дэлгэгдэхээс өмнө хянадаг байх энэхүү зохицуулалтыг АНУ болон Баруун Европын хэд, хэдэн улс эрс шүүмжилдэг билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top