Хар тамхины хэргээр баривчлагдаад байсан Японы жүжигчин Саважири Эрикагийн шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 31-нд болно гэж Токио хотын шүүхээс мэдэгдлээ.
Эрика арван нэгдүгээр сарын 16-нд Токио дахь гэртээ хар тамхи хадгалж байсан хэргээр баривчлагдсан. Мөрдөн байцаалт дээр тэрбээр марихуан, кокаин, ЛСД, МДМА төрлийн мансууруулах бодис хэрэглэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Энэ жил 33 настай Каважири Эрика арванхоёрдугаар сарын 6-нд 5.000.000 иений барьцаагаар суллагдсан билээ.
Эрика “Avex Management” агентлагаар дамжуулан, “Фэнүүдээсээ хүлцэл өчье. Би хар тамхи, мансууруулах бодисоос татгалзаж, эмчилгээнд явна” гэж уучлал гуйсан. Жүжигчин бүсгүй 10 жилийн өмнөөс мансууруулах бодис хэрэглэж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )