Судалгаа гаргадаг "МЭК" ХХК-иас энэ сарын байдлаар улстөрчид ямар рейтингтэй байгааг танилцуулсан байна.
Олон жил энэ чиглэлээр ажиллаж улс төрийн орчны хувьд нэлээд ханатай судалгаа хийдэг гэж танигдсан байгууллага болохоор сонирхохгүй өнгөрөх аргагүй юм. Тэд энэ сарын 21-23-ны хооронд санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 780 иргэнээс асуулга авчээ. Тухайлбал, “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-дийг энэ сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөлсөн байна. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард 30 оноотой байсан бол энэ сард гурваар өсөж 33 оноотой болж нэгдүгээр байрт оржээ. Магадгүй нийслэлийн гаргасан автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх гэсэн оролдлогыг зогсоосон, ОХУ-д айлчлахдаа Хятад, Оросыг холбосон хийн хоолойг Монголоор дамжуулах санамж бичиг байгуулсан гэх мэт ажлууд нь жин дарсан байж мэднэ. Харин энэ төрөлд түүнээс бусад рейтинг дээгүүр явдаг улстөрчдийн оноо бүгд буурчихсан байх юм. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сард 34 оноотой байснаа энэ сард 31 болж буурсан аж. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нэг оноогоор буурч 20, УИХ-ын гишүүн Ж.Батзандан мөн нэг оноогоор буурч 13, УИХ-ын дарга Г.Занданшатар 11 байснаа буурч 10 оноотой болсон байна. Сонгуулиас бусад үед хүмүүс улс төр сонирхох нь бага байдаг. Тийм болохоор тодорхой асуудлаар олон нийтийн анхаарлыг татахгүй байвал оноо нь буураад байдаг талтай. Монголчуудын улс төрийн үзэл бодол хувирамтгай гэх үү, олон талтай гэж үзэх үү. Ямар ч байсан “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч”-дийн жагсаалтын сүүлд өнөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх маань долоон оноотойгоор явж байх юм.
Тэгэхээр судалгаа гаргахад нийгэмд байгаа намчирхал хийгээд элдэв мэдээллүүдийн нөлөө эсрэг тэсрэг үр дүн үзүүлээд байна гэсэн үг. Энэ төрөлд АН-ын дарга С.Эрдэнэ 21 оноогоор тэргүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 13, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 12, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 11 оноогоор удаалжээ. Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч гэсэн ангилалд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ороод ирснийг түүний сүүлд санаачилж батлуулсан хуультай нь холбож болох юм. Тодруулбал, тус байгууллагаас “Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амарч байхаар хуульчилсан талаар иргэдийн байр суурь”-ийг авахад судалгаанд оролцсон 780 иргэний 67 хувь нь буруу, 18 хувь нь зөв, 15 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
ШИНЭ НАМ УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛЭВ
Энэ сарын намуудын үйл ажиллагааны үнэлгээний судалгааг хийхдээ “МЭК”-ээс МАХН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намыг оруулсан байна. Ер нь намуудын үйл ажиллагааны үнэлгээ гэдэг улс төрийн аливаа хөдөлгөөнийг дагаж өсөж, урууддаг эд. Нэг ёсондоо сонгуулиар бүх нийтээр улстөржиж байхад олон нийт намуудад оноо өгөх, уралдуулах дуртай байдаг. Үнэлгээний хувьд нэгээс аравын хооронд оноо авдаг. 2016 оны наймдугаар сард МАН 5.3 оноотой байсан нь сүүлийн гурван жил гаруйн хугацааны хамгийн өндөр нь юм. Тэр үед УИХ-ын сонгуулийн уур амьсгал буугаагүй, МАН үнэмлэхүй ялчихсан байсан л даа. Харин 2017 он гарахад АН-ынхан илүүрхэж эхэлсэн. Тэд 2017 оны долдугаар сард 4.5 хүрч тухайн оныхоо ес, аравдугаар сард 4.6 оноотойгоор тэргүүлж байв. Ялгаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиантай холбож ойлгож болно. Нэг үгээр аль намд илүү итгэл хүлээлгэж байна тэр хэрээрээ өндөр яваад байгаа хэрэг. Судалгаанаас харахад 2018 оноос хойш иргэд намуудыг тэгтлээ сонирхохоо болив. Ерөнхийдөө л улс төрийн жижиг хөдөлгөөн дагасан өөрчлөлттэй АН, МАН хоёр 2.5-3.7 онооны хооронд дээр доороо ороод нэг нэгнээсээ хол тасрахгүй яваад байлаа. Тэгвэл энэ сард хийсэн судалгаанд ШИНЭ нам орсон даруйдаа 4.3 гэсэн үйл ажиллагааны үнэлгээ авчихсан байна. Сонгуулийн үеэр л намуудын цуглуулж чаддаг үнэлгээ гэнэт гараад ирэх нь тэр. Гэтэл МАН 3.5, АН 3.4 гэсэн үнэлгээтэй байгаа юм. МАХН-ын хувьд 3.2 гэсэн үнэлгээ авчээ. Хэдийгээр түүврээр сонгосон 780 хүнээс авсан судалгаа боловч ийм хэрийн өөрчлөлт оруулна гэдэг сонирхолтой шүү. ШИНЭ намын хувьд өнгөрсөн есдүгээр сарын 12-нд байгуулагдсан. Гурван сар болж байгаа отгон улс төрийн хүчин. Тийм болохоор олон нийт сонирхоод байгаа байж болох юм. Бас тус намын удирдлагууд өнгөрсөн гурван сарын хугацаанд бүх аймаг, дүүргээр явж уулзалт хийснийг бодох хэрэгтэй. Тэгэхээр магадгүй ирэх сарын судалгаа л хөөсөрсөн дүгнэлтийг бууруулж ханатай болж мэдэх юм. МАХН ч үйл ажиллагааны хувьд ч АН, МАН-аас хол хаягдаагүй байгааг энэ судалгаа харуулж байна. Гэхдээ энэ намыг олны анхааралд оруулж ирсэн явдал саяхан болсон. Тэр нь өнгөрсөн баасан гарагт УИХ-аас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхийн шийдвэрээр ял шийтгэл эдэлж байсан бол сонгуульд нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалт оруулсан билээ. Ерөөсөө авлига албан тушаалтай холбоотой хамгийн дуулиантай хэрэг бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяртай холбоотой явдал юм. МАХН-ынхан үүнийг хэлмэгдүүлэлт байсан гэж үздэг. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд энэ заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц, НҮБ-ын хүний эрхийн хороонд хандах тухайгаа мэдэгдсэн. Өмнө нь ч яг ийм төрлийн заалтаар 2008 оны тавдугаар сард Цэцээс гаргасан дүгнэлт байдаг. Гол нь эрх баригч намынхан сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд намынх нь саналыг хуваасан МАХН-ын даргыг сонгуулиас зайлуулах гэсэн биш харин ч “гэрэлд гаргаж” тус намын үйл ажиллагааны нэр хүндийг өсгөчихөв үү дээ. Мөн “Иргэдийн дэмжиж буй улс төрийн нам” гэсэн асуултаар судалгаа явуулахад МАН, АН хоёр адилхан 15 оноо авчээ. Харин МАХН найман оноо авсан бол бусад гэдэг ангилалд иргэд долоон оноо өгсөн байна. Энэ төрлийн судалгаанд 2017 оноос хойш АН илүүрхэж байсан юм. Тодруулбал, 2017 оны долдугаар сарын судалгаагаар МАН 21 оноотой байхад, АН 43 оноотой байлаа. Ийм судалгааны идэвх сонгуулийн цикл дагаж нэмэгдэж байдаг.
Ирэх оны сонгууль болоход зургаан сар гаруйн хугацаа үлдээд байна. Гэтэл улстөржилт эхлэх болоогүй бололтой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дөнгөж батлаад байгаатай ч холбоотой байх. Он гараад эдгээр үзүүлэлтүүд эрс сэргээд ирэх болов уу.
ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ХОТЫН ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ БУУРЧЭЭ
“Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ” гэсэн судалгаагаар иргэдээр нэгээс аравын хооронд дүгнүүлэхэд 6.1 гэсэн оноо өгчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ оноо 6.2 байлаа. Ингэж буурах болсон шалтгааныг судалгааны багийнхан “Иргэдийн анхаарал татах үйл ажиллагаа хийгээгүй” хэмээн тайлбарласан байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын оноо оргил үедээ 2017 оны есдүгээр сард 7.4 байлаа. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагааны үнэлгээ ч судалгаагаар 0.1 оноогоор буурсан байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын судалгаагаар 3.8 оноо авчээ. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 3.9 байсан юм. Судалгаа хийсэн байгууллагын дүгнэснээр бол ингэж оноо буурахад “УИХ-ын зарим гишүүд ЖДҮХС болон бусад сангаас зээл авсан явдал, УИХ-ын зарим гишүүдийн үйлдэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх оролдлого” нөлөөлсөн гэнэ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааны үнэлгээ 6.4 гэсэн өмнөх сарын оноогоо барьсан байна. Түүний үнэлгээ 2017 оны арваннэгдүгээр сард 3.9 байлаа. Тэр цагаас хойш сар бүр нэмэгдсээр өнөөдрийн энэ түвшинд хүрээд байгаа юм. Ингэж өндөр оноогоо хадгалж байгааг судалгаа хийсэн байгууллага “ОХУ-д айлчилсан” гэдэг товч тайлбартайгаар гаргажээ. Ерөнхийдөө тус айлчлалаар Хятад, Орос хоорондын хийн хоолойг Монголоор дайруулах асуудлаар санамж бичиг байгуулсан нь нөлөөлсөн байж ч болох юм. Түүний өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх 2016 оны наймдугаар сард ажил авахад үйл ажиллагааных нь үнэлгээ 4.6 оноотой байснаа бага багаар буурсаар 2017 оны наймдугаар сард гэнэт өсч 4.5 оноо хүрч байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үйл ажиллагааны үнэлгээ өмнөх сард 4.4 байсан бол 0.1 хувиар буурч 4.3 болжээ. Судалгааны байгууллага түүний үйл ажиллагааны үнэлгээ буурсан үзүүлэлтийг шийдвэрүүд тууштай бус байсантай холбоод Улаанбаатар хотын замын хураамж, Сүхбаатарын талбайд байршуулсан чулуун хаалт зэргийг дурдсан байна.
Сэтгэгдэл ( 18 )
amjilt xvsie ene erch xvcheere oshoo ixiig xiij bvteegeerei xo
Uneheer hiiye gej hicheej hiigeed yavj bgaa hun bolhoor argaguil usuj yavaaldaa. Ard tumen odoo hen yum hiij baina hen hudal buraj baina gedgiig basch gej yalgahtaigaa bolj ehelj bna shuu
hiisen yumtai hun terguuleh ni argagui shuu de
Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн шинэ намаа сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин эрхмүүд хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
Зандан,Болд 2-ын намыг ямар нам гэхэв дээ зайлуул.Ямар хүмүүсээс судалгаа авчихдаг бна аа.
ШИНЭН ГЭЖ ЯМАР НАМ БАЙНА
Үнэхээр хүчирхэг Хүн дээ Манай ЕСайд.
Mcs Enkhtuvshin гэж бас ямар юм байнаа?
Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg
Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg
Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg
Mcs Enkhtuvshin Kiwigiin Ukatai ger buleeree Group Sex hiideg
Ерөнхийлөгч нь ерөнхий сайд нь худалч ийм улс байдаг болов уу
manai mgl deer ued bol unexeer xunshig xumuustei shiliin sain erchuudtei uxaantai dendu mundag xumuus bsaan bsan odoo xaanaxiin yamar muuxai yumnuud uls roniig ingeed bnaa. mgl xun gexed xetsuu mgl xun bish mgld denduu tasarxai erchuud bsan tm xumuu sungurch xend ch xereggui novshnuud unuu tsagt ingej bn daa. yum xiix xumuusiig xaachxaad esvel shuvuulchxeed baitsgaaj bgaa n ene margaash uur bolno gedgiig xelchixii za
элбэгдорж гэдэг хүнийг идэвхтэй эрж хайж хууль хүчний байгууллагаар оруулахгүй удаж байгаа явдал олны дунд эргэлзээ хамгийн их төрүүлж, ерөнхийлөгчийн рейтинг-т хамгийн муугаар нөлөөлөх боллоо. цаашдаа энэ хэвээр байх юм бол эргэлзэх төдий биш итгэл алдарч мэднэ. за тэгээд том том гэмт хэрэгтэнгүүдээ суллаад гадагш явуулчихдаг явдал шударга ёсыг ус шиг хүсч байсан ард олонд хүндээр тусч байна. нэг муу төлөг хулгайлсан энгийн муу малчин хууль шүүхтэй орооцолдсон бол юун оргож зугтах
Хүрэлсүх сайд шиг сайд сүүлийн 30 жил байгаагүй шүү. МАНАНг хэн задлав. Утааг хэн багасгав.
ХҮҮКИЙГ ТҮҮК БОЛГНО. ТЭХ КЭРЭГТЭЙ.
ХҮРЭЛСҮХ ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЖЕНКОД ӨГЧИХСӨН ЮМ ТӨМӨР ЗАМ ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР ТТ -Н СТАНЦ ГЭЭД ЖЕНКО ЯАХААРАА БҮГДИЙГ МЭДДЭГ ЮМ БЭ ХУУК ИХ МУУ САНААТАЙ ЗҮГЭЭР ХЭРЭГТ ОРЖ ЮМАНД ХУТГАЛДАХГҮЙ ЦАГАА ОЛЖ ПОПОРЧООД СУУЖ БАЙДАГ ШИНЭ ЦАГИЙН ПАРАЗИТ