Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 80 САЯ АМ.ДОЛЛАРЫН гэрээнд гарын үсэг зурлаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 27

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр /2019.12.27/ Азийн хөгжлийн банкнаас авах 80 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт төдийгүй Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг барина. Түүнчлэн орон нутгийн зургаан суманд Эрүүл мэндийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийг Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Энэ үеэр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч хэлэхдээ "Азийн хөгжлийн банк нь 1993 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ хугацаанд нийт 132.55 сая ам.долларын санхүүжилтийг олгоод байна. Өнөөдөр гарын үсэг зурж байгаа энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банк, Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг урт хугацаанд дэмжин ажиллаж байгаагийн илрэл болж байна" хэмээн тодотголоо. 

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр 80 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнээс 3.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж, үлдсэн нь жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Турк (202.9.46.40) 2019 оны 12 сарын 27

Улсын Истамбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярын хамт дипломат дугаар бүхий Benz-E350 загварын автомашиндаа 70 кг дээд зэргийн чанартай геройн зөөж яваад өнгөрөгч 5 дугаар сард Саксоны хилийн А17 дугаар шалган нэвтрүүлэх цэгт саатуулагдсан билээ. Ийм зорчигчийг хилийн алба шалгах эрхгүй ч зорчин яваа дипломат эрхтэн давхар итгэмжлэхтэй байх ёстой. Хилийн цагдаагийнхан тансаг суудлын тэрэг хөлөглөж явсан, эрхэм дипломатуудаас болон Германы ГХЯ-наас Монголын дипломатууд зам явах итгэмжлэх авсан эсэхийг тодруулахад тэдний хэн нь ч аваагүй байсан -

1  |  0
иргэн(103.212.118.163) 2019 оны 12 сарын 27

Хэдэн хувь нь эдний халаасанд орох бол

1  |  0
Top